Бөхчүүдийн гэргий нар алдарт эхийн одон зүүжээ

303
0
Хуваалцах:

Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртэв.

Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй харагдав.

Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин Ш.Дарханбатын гэр бүл, Улсын начин Г.Ганжадын гэр бүл, Улсын начин Б.Хишигбаатарын гэр бүл, аймгийн арслан А.Даваанямын нарын гэр гийгүүлэгчид алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан байна.

Улсын арслан Х.Мөнхбаатар гэр бүлийн хамт

Улсын арслан Ц.Содномдорж гэр бүлийн хамт

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй гэргий Б.Хулангийн хамт

Улсын начин Ш.Дарханбат гэр бүлийн хамт

Улсын начин Г.Ганжад гэр бүлийн хамт, мөн дуучин А.Хосбаяр гэр бүлийн хамт.

Улсын начин Б.Хишигбаатар эхнэрийн хамт.

Аймгийн арслан А.Давааням гэр бүлийн хамт.

Хуваалцах:
error: Content is protected !!