Жижигээ хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

12
0
Хуваалцах:

“+17” инээдмийн цувралаараа багагүй шуугиан дэгдээсэн жүжигчин Жижигээ буюу Г.Лхагвацэрэн өчигдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. “Маск” продакшны залуу жүжигчдийн нэг тэрбээр анх бүжигчнээр тус продакшнд орж байсан гэдэг.

Энэ үедээ эхнэртэйгээ танилцаж байсан тэрбээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан сэтгэгдлээ “Аав болох мэдрэмжээ ахиад авлаа.


Аавын хариуцлага нэг биш, хоёр биш, бүр дөрөв дахин нэмэгдлээ. Ханьдаа баярлалаа. Эх барьж авсан эмч сувилагч нартаа баярлалаа” хэмээсэн байна.

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр тун ч анхаарч ажилладаг тэрбээр өөрөөрөө үлгэрлэх нь юу юунаас илүү чухал зүйл гэж боддог аж. Тиймээс ч зөв байхыг эрхэмлэдэг тэрбээр хүүхдүүддээ сайн аав байхаа ийнхүү тангараглаад байна.

Хуваалцах:
error: Content is protected !!