Бүсгүй хүнийг бүү уйлуул

230
0
Хуваалцах:

“Бүсгүй хүнийг бүү уйлуул”

Эр хүн таны бүсгүй зовж биш жаргаж уйлах бүрэн эрхтэй

Эхнэрээ ханиа, найз охиноо зовоож бүү уйлуул

Энэ хорвоод Ижийтэй чинь адилхан бүсгүй хүн зовлонгийн нулимстай алхаж явахад

Эр хүн та чонийн хийморьтой байлаа ч хэн ч биш

Эр хүн таны бүсгүй бусдын эр хүнд атаархаж суух ёсгүй

Эр хүн таниар л бусдад гайхуулж ихэмсэгхэн алхаж явах ёстой

Эхнэр тань гэргий тань өрөөлийн эр хүнд атаархаж суухад

Эзэн хүн та эрийн хийморьтой байлаа ч юу ч биш

Эр хүн таны шивнэсэн ганцхан гоё үгэнд ус шиг цалгиж баярладаг

Эр хүн таний шидсэн ганцхан хатуу үгэнд элс шиг нурж гомддог

Эмэгтэй хүнд эр бяраа гаргаж агсарч, аархаж суугаа бол

Эр хүн та эзэн Чингисийн удам байлаа ч хэн ч биш

Эхнэрээ, ханиа найз охиноо эр хүн та, эр хүн шиг хайрлаарай

Эр хүн таны дүүрэн хайр дулаан харцанд чинь жаргаж чадаагүй

Эмэгтэй хүн гомдон гомдсооор итгэл сэтгэлээ нулимсаар асгачихдаг болохоор

Эр хүн та бүсгүйгээ эргэж бүтэн болно гэж бүү хүлээ харин бүтэн байлгаж хайрла

Ариун хэвлийдээ үрийг чинь тээж арван сар зүдэрдэг

Алтан дэлхийд удмыг чинь үлдээх гэж амьдралаа бүтэн зориулдаг


Авааль гэргийгээ гунигийн нулимстай амьдруулчихаад, хайрласан гэвэл

Андуурч байн эр хүн та хайрлах биш харин зовоож байна

Эр хүн таны бүсгүй зовж биш жаргаж уйлах бүрэн эрхтэй

Эхнэрээ,ханиа,найз охиноо зовоож бүү уйлуул

Энэ хорвоод Ижийтэй чинь адилхан бүсгүй хүн зовлонгийн нулимстай алхаж явахад

Эр хүн та энэ дэлхийн эзэн байлаа ч ХЭН Ч БИШ

 

БҮСГҮЙ ХҮНИЙГ БҮҮ УЙЛУУЛ

Хиргис Цогоо Отгонбаатар
2018.12.19

Хуваалцах:
error: Content is protected !!