Түрээсийн орон сууцанд хэн орох вэ

164
0
Хуваалцах:

“Буянт-Ухаа” 972 айлын орон сууцын 30 хувийг иргэдэд худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг дахин төлөвлөлтөд орсон өрхийг оруулахад ашиглахаар болсон. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэх бөгөөд наймдугаар сараас орон сууцанд нь оруулах тухай хэлсэн. Одоогоор тус орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй байгаа.

Түрээсийн орон сууцанд хэн орох талаар “Нийслэлийн орон сууцны корпорац”-ын захирал Б.Сүхбаатар “Инженерийн дэд бүтэцгүй, гэр хороололд амьдарч байх ёстой гэсэн шаардлага байгаа. Мөн залуу гэр бүлд түрээслүүллээ гэхэд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоогоор нь гэх зэргээр ангилаад хамруулна. Өрх толгойлсон эцэг, эхэд түрээслүүлбэл, хүүхдийн тоог нь хараад хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхлээд түрээсийн орон сууцанд оруулна. Энэ журам Засаг даргын зөвлөлийн хурлаар орсон.

Журмандаа мөн Засаг даргын зөвлөлийн дэргэдэх Орон сууцны зөвлөл түрээсийн орон сууцанд амьдрах өрхийг сонгохдоо сугалаагаар явуулах уу, сонгон шалгаруулалтаар явуулах уу гэдгээ өөрсдөө шийдэж болох тухай мөн оруулсан. Иргэдээс сугалаагаар явуулах нь зүйтэй гэдэг санал олон ирсэн. Гэхдээ сугалаагаар явуулахдаа олон нийтээс бүрэн санал авах ёстой гэж зарим гишүүд хэлсэн. Бидний боловсруулсан журамд сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулах боломж бий” гэсэн юм. Нийслэлийн орон сууцны корпорацын өгсөн мэдээллээр журмыг боловсруулан нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд өгсөн байгаа юм.

Хуваалцах:
error: Content is protected !!