Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хүүхдүүдийг

141
0
Хуваалцах:

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож, эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг долдугаар сарын 16-ны өдрийн 17.30 цагт гарчээ.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ.

Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх дөрвөн хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд этгээд хүүхдүүд дээрэмдсан автомашинаа жолоодон явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.

Хуваалцах:
error: Content is protected !!