Өнөөдөр муухай зулзагаа эргэж өрөөнд орж харахад өхөөрдмөөр үр нь инээдээрээ л угтаж

244
0
Хуваалцах:

Өнөөдөр Ари нь муухай охиноо харах гэж зориуд цаг гарган очлоо.

Хичнээн олон хоног сэтгэлдээ залбирч гуйсан хүнд сэтгэл түгшсэн түгшүүрт өдрүүд ард хоцорлоо.

Бурхан бидэн хоёрыг ямар учралаар учруулсныг таашгүй!

Өнөөдөр муухай зулзагаа эргэж өрөөнд орж харахад өхөөрдмөөр үр нь инээдээрээ л угтаж өөрийн эрхгүй сэтгэл огшууллаа.

Ард түмний Аминэрдэнэ

Аав ээжийн Амингэрэл

Гэрэлтсэн царай

Өхөөрдөм инээдээрээ намайг баярлууллаа.

Олон олон ард түмэн чимээ чагнан сэтгэлийн мухартаа яаж байгаа бол гэдэг хүлээлт байсаан байсан. Тэр тусмаа аав ээж эмээ нь халуун цэг дээр байж халширсан хүнд өдрүүдийг үгээр ч илэрхийлж чадахгүй байсан тэр хүнд хэцүү үеийг нь ойлгоорой!

Хүний амьдралд хөл тавин ирсэн муухай зулзагаа ард түмнээрээ аварч чадсан юм чинь жаахан тэвчээд хүлээцтэй байж чадсан та нартаа баярлалаа.

Хагалгааны дараах хүнд өдрүүд хачин ихээр сандаргасан мөч төлөвлөгдөөгүй 3 удаагийн нэмэлт хагалгаа гээд хэлэхэд ч хэцүү цаг мөчүүд их хүнд стресс өгсөн нь ойлгомжтой.

Өнөөдөр энэ хэдтэйгээ уулзаад миний сэтгэл бүүр тайвшраад одоо л нэг бүрэн айдас маань арилж байх шиг.

Мэдээж арчилгаа гам дэглэм эмчилгээ байнга хийгдэж байгаа удахгүй бүүр САЙХАН болчоод бид бүгдээрээ та нартайгаа баярт мөчөө илүү сайхан хуваалцах болноо.

Хамт байж халуун дулаан сэтгэлээ илгээж хандив тусламж өгсөн өгч байгаа бүхий л ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ БҮХЭНД БАЯРЛАЛАА.

Хөөрхөн 3 таа амар амгалан эрүүл энхийн бэлэгдэл болгож ногоон сарнай цэцгийн баглаатай очсон. Нэг л гоё тийм тансаг үнэр.

Та 3 минь элэг бүтэн , эмээ ах дүү амраг садан нь сэтгэл амар , ард түмэн хайр дүүрэн сайхан өдрүүд үргэлжилсээр байх болноо…

Миний хувьд ард түмэнтэйгээ хамт зорьсон зорилгоо биелүүлж үр дүнгээ үзсэн учраас БҮҮР ИХ СЭТГЭЛ ӨНДӨР байнаа.

Төрийн оролцоогүйгээр жирийн ард иргэд маань нэгдэж нийлж нэгнийхээ төлөө НЭГЭН ЗҮРХ мэт цохилсон агуу их ХАЙР байлаа.

Та нартаа үргэлж талархаж бахархаж явах болноо.

Намайгаа ороод очингуут л таниад инээгээд угтсан муухай зулзагаа үнсэж ч чадахгүй үнэрлэлээ.

Эмзэг энхрийхэн үр минь удахгүй бүүр ЭРҮҮЛ болоод ерөөлөөр учирсан ИЖИЙДЭЭ тонтогноод гүйгээд ирнээ.

Хайр бүхэн халуун сэтгэл бүхэн сайн үйлс бүхэн дэлгэрэн дэвжих болтугай!

2019-07-30 Даваа гариг

Сөүл Сэвранс эмнэлэг

Хуваалцах:
error: Content is protected !!