Дуучин Т.Баясгалангийн дүү Пермийн театрыг аварна

180
0
Хуваалцах:

Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын нэр хүнд сүүлийн үед эхнэр Ш.Чимэдцээеэгээс өрх тусгаарлаж, шинэ амьдрал зохиосон гэх шүүмжлэлд хөвж байгаа ч хүү нь аавынхаа авьяас билгийг өргөсөн сайхан мэдээгээр бэлэг барилаа.

Авьяас билэг гэдэг дарж, нуухын аргагүй удмын хэлхээ байдаг аж.

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын уран сайхны удирдагч Теодор Курентзис гэнэт ажлаа орхиж, олон тооны дуучин, бүжигчин дагуулан, Санкт-Петербург хотод шилжсэнээр тус театр хүний нөөцийн хямралд ороод байсан юм. Тэгтэл явсаар Монголын нэрт уртын дуучин Д.Түвшинжаргалын хүү, авьяаслаг залуу уран бүтээлч Т.Энхбат тэдний аминд оржээ.

Энэ талаар Театрын захирал Медея Ясониди хэвлэлд “Бид Монголын маш сайн дуучныг урьж чадсан. Тэр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн хөгжмийн академийг төгссөн тул орос хэлэндээ сайн. Т.Энхбат наймдугаар сарын 15-наас манай театрт ажиллаж эхэлнэ. “Евгений Онегин”, “Игорь ван” дууриудад гоцлон дуулна. Бид Т.Энхбатыг есдүгээр сарын 17-18-нд Москвад болох “Россия-Культура” сувгийн “Большая опера” уралдаанд хүртэл оролцуулахаар бэлтгэж байгаа” гэж магтжээ.

Ардын жүжигчний хүү Д.Түвшинжаргалын хүү гэхээр та бүхэн мэдээж дуучин Т.Баясгаланг бодож байгаа байх. Тийм ээ, Т.Энхбат хэдийгээр ээж өөртэй ч тэд бол эцэг нэгтэй, аавынхаа авьяасыг эн тэнцүү хуваасан эгч дүүс мөнөөсөө мөн.

Хуваалцах:
error: Content is protected !!