Америкийн агаарын цэргийн нисэх хүчний албыг нэр төртэй хааж Монгол эмэгтэйн дайчин занг мэдрүүлж яваа

198
0
Хуваалцах:

Америкийн агаарын цэргийн нисэх хүчний албыг нэр төртэй хааж Монгол эмэгтэйн дайчин занг мэдрүүлж яваа Ганбаатарын Гантуяаг та бүхэндээ танилцуулнаа.

Америкийн агаарын цэргийн нисэх хүчний албыг нэр төртэй хааж Монгол эмэгтэйн дайчин занг мэдрүүлж яваа Ганбаатарын Гантуяаг та бүхэндээ танилцуулнаа.

Аливааг хийхдээ зүгээр нэг ор мөр төдий биш хийдгийг нь хамтдаа ууланд зүтгэж явахдаа харж бахархаж явлаа. Ганаа маань зүтгэлтэй, тууштай, эрэмгий зангаараа бүхэл бүтэн нисэх хүчнийхэндээ танигдаж хол ойрын олон марафонд албаа төлөөлөн гүйж шагнал, нэр хүндийг бишгүй хүртэж тэр бүү хэл нисэх хүчнийхээ офицерүүдтэй хурдаараа эн тэнцүү явж хэвлэл мэдээллүүдээр хүртэл гараад амжсан юм билээ.

Хүний нутагт яваа болоод тэрүү эсвэл өөрөө би угаасаа эрэмгий зүтгэлтэй хүнд дуртай болохоороо тэр үү сайн сайханд тэмүүлж яваа залуусаар бахархаж урам өгч чадлынхаа хирээр тус болчих тун дуртай билээ. Хаа сайгүй сүүдэртэй бараан мэдээллээр дүүрэн энэ үед нэг ч гэсэн сайхан хүний тухай танилцуулж байгаадаа баяртай сууна.


Ганаа маань жирийн нэг хөдөөний айлын хурга ишигтэй хөөцөлдөж өссөн охин. Багаасаа харин цэргийн хүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөлмөрлөж зүтгэснийхээ хүчээр агаарын цэргийн нисэх хүчинд нэр хүндтэй албаа хааж яваа нэгэн. За тэгээд зүгээр мөрөөдөөд суух биш хичээл зүтгэл хөдөлмөр хүний мөрөөдлийг биелүүлдэг юм шүү гэдгийг сануулаад Ганаа дүүгийнхээ зургуудыг орууллаа. Өөрөөс нь гуйхаар өгөхгүй байгаад байхаар нь гүүгэлдээд үзсэн гараад л ирж байна. Монголчууд бид л нэг нэгнээ дэмжиж урам өгч явах хэрэгтэй гэж боддог доо.

За Gana Ganbaatar дүүдээ улам их хичээл зүтгэлтэй ажиллаж хамт олныхоо итгэл сэтгэлийг өргөж явахыг ерөөе!

Хуваалцах:
error: Content is protected !!