Төгс байж чаддаггүй ээ би гэж нэг дурак

214
0
Хуваалцах:

Түүнээс биш чамдаа хайртай л даа.

(Хосуудадaa зориулав)

Хоёр хүн учирна гэдэг, хоёр бие даасан өөр өөр ертөнц учран холбогдож байна гэсэн үг. Тиймээс л бид хоёр заримдаа хамт байхаасаа бэрхшээж, хайрлана гэхээс айдаг байх. Заримдаа чи энэнээс өөр амьтан надад олдож болоогүй юм байхдаа гэж харуусан боддог байх.

Гэвч хүн сайн хүнтэй учрах нь чухал ч гэлээ сайн хүн болгохыг хичээх нь хамгийн чухал ч юм шиг. Би их зүйлийг бодсон хайрт минь. Бодсон гэдэг нь чамайгаа ахиж өөрийн хүссэнээр байлгах гэж хичээгүй гэсэн үг юм. Би ойлгосон. Ойлгосон гэдэг нь чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй юм гэдгийг.

Намайг уучлаарай. Чамайгаа өөр шиг ээ байлгахыг тулгана гэдэг хичнээн аймшигтай зүйл болохыг би мэдэрсэн. Би шийдсэн.Шийдсэн гэдэг нь чамайгаа байгаагаар нь, төрсөн чигээр нь хайрлаж нэгэн зүгт чиглэн явна гэсэн үг. Чи минь ч гэсэн надтай хамт хичээх хэрэгтэй гэж бодож байна. Маргалдсаар үнэхээр залхаж байна хайраа. Маргааш бүх зүйл өөр болсон байгаасай.

 

Магадгүй чи намайг сайхан хайр, муухай ааштай минь хамт хайрладаг болсон байгаасай. Надруугаа чи минь мянган сарнайн үнэтэй харцаар хардаг болсон байгаасай. Дотно санагдсан хэн нэгэнтэй уулзах юм бол үлдсэн амьдарлынхаа туршид түүнийг мартаж чадахгүй ээ гэдгийг мэдэрсэн болохоор би чамайгаа сонгосон юм чинь.

Дотоод сэтгэлд минь амьдралын нар жаргах хүртэл чамтайгаа хамт байхыг хүсэж байна. Төгс байж чаддаггүйд уучлаарай хайрт минь.

Түмэн жаргалан мянган зовлонг ч чамтайгаа л хамт туулахыг хүсэж байна хайрт минь. Надад итгээд намайг байгаагаар минь хайрлаач.Би чамд хайртай. Дуусгахгүйг л хичээж дундалчихгүйхэн шиг л явах юмсандаа энэ хайраа хоёулаа. Төгс биш над шиг дуракийг төрсөн чигээр нь хайрлаач.

Хуваалцах:
error: Content is protected !!