68 жил ханилахдаа өдөр бүр хос хувцас өмсдөг байжээ

253
0
Хуваалцах:

АНУ-ын Вашингтон мужийн Оборн хотын иргэн ноён Францис Клоц эхнэр Рөүзмаритайгаа ахлах сургуульд байхдаа танилцаж байжээ. Тэд 68 жилийг хамтдаа туулахдаа өдөр бүр хос хувцсаар гангарсаар ирсэн тухайгаа хуучилжээ.

Анх тэднийг дөнгөж үехдэг байхад нь эхнэрийнх нь ээж тэдэнд хос цамц авч өгснөөс хойш тэд адилхан хувцаслах болсон гэнэ.

Өдгөө 87 настай хос бурханд итгэх итгэл болон ижил хувцаслалт нь тэднийг ийн олон жил аз жаргалтай амьдрахад нь тусалдаг гэдэгт гүнээ итгэдэг байна. Тэд ирэх сард гэр бүл болсныхоо 68 жилийн ойг тэмдэглэх аж. Залуугаасаа сүмийн найрал дуунд явдаг байсан тэд одоо ч дуугаа дуулсаар байгаа гэнэ.

 

Хуваалцах:
error: Content is protected !!