Миний охиныг дарамталж,Дэлхийн аваргад оролцох эрхийг нь Э.Сумъяа авсан

24
0
Хуваалцах:

“МИНИЙ ОХИНЫГ ДАРАМТАЛЖ, ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХИЙГ НЬ Э.СУМЪЯА АВСАН”

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан 18 настай н.Пүрэвтунгалаг охиныг дарамталж, оронд нь өөр хүн явах болсонд талаар н.Пүрэвтунгалгийн аав “Миний охин 2019 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд улсдаа хоёр удаа түрүүлж,

Насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцож, түрүүлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж авсан. Гэтэл миний охиныг хасчихлаа. Шалтгаан нь дасгалжуулагч н.Баттулга миний охины оронд Э.Сумъяаг барилдуулахаар хуйвалдаж, янз бүрээр дарамталсан. Би н.Баттулгад хэлсэн. “Миний охины шинжилгээний хариу эерэг гарсан.

Явуулах юм уу” гэж асуутал “Охины чинь бэлтгэл хангалтгүй” гэсэн. Монгол Улсын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн бэлтгэлийг нь хангасан байх ёстой биз дээ. Тэр оронд нь шахаад байгаа Э.Сумъяа нь улсын аваргын тэмцээнээс хасагдсан хүн шүү дээ.

Шударга ёс хаана байна вэ. Надад хэлэх үг алга. н.Баттулга наймаалцъя гэсэн байна. Бүр Э.Сумъяаг явуулахын тулд миний охиныг дарамтлуулсан байна. Миний охиныг өмнө нь хоёр, гурван ч удаа ингэж уйлуулж орхисон. Би энэ тухай мэдээд өнөөдөр Баянхонгор аймгаас яаран ирлээ.

Өнөөдрийн хувьд миний охин дэлхийн аваргад явж чадахаа больсон. Гэсэн ч охиныхоо хүч хөдөлмөрөөрөө авсан батламжийг Э.Сумъяад өгч явуулахгүй. Монгол Улс оноогоо тэглүүлнэ л биз, хамаагүй. Шударга ёс гэдэг чинь хаана байна. Тиймээс би охиныхоо төлөө өлсгөлөн зарлана.

Э.Сумъяаг Баянхонгорын иргэд, монголчуудтайгаа нийлээд ч хамаагүй онгоцны буудлаас зуураад хоцорно” гэсэн юм.

Хуваалцах:
error: Content is protected !!