Чиний эмэгтэй уйлж байхад мянга чиний зөв байгаад яах юм бэ

41
0
Хуваалцах:

ЧИНИЙ ЭМЭГТЭЙ УЙЛЖ БАЙХАД МЯНГА ЧИНИЙ ЗӨВ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ

Эхнэр чинь туниж эрхлэхдээ

Эвэнд гүйцэгдэхгүй уурлаж уцаарлахдаа


Эгдүйцэн бухимдахдаа

Энэ л нулимсыг үерлүүлнэ үү

…..Чамд хайртайгаа гэрчилж буй нь

Чинийх гэж өмчлөгдөж буйгаа илэрхийлж буй нь

Чамайг амьхандаа дийлэх гэж буй нь

Чанх зүрхэндээ ханьссанаа өчиж буй нь.

…..Эрхэлж тунисан нулимс яах вэ

Эр хүн чи нэг аргадахад нам зогсоно

Чихэртэй бac гашуун тэр нулимс нь

Чимээгүйхэн чамайг ялcaн дайны зэвсэг нь.

…..Харин уйлахаа больчихвол

Харууслаар хальж буй нь тэр

Хэлэх үгэнд чинь хариулт өгөхгүй бол

Хийж буй үйлдэлдээ зоригжсон нь тэр.

….Уйлахаа болино гэдэг чинь

Угтаа шулуудсан сэтгэл

Хаалгаа юу ч болоогүй мэт нээгээд

Хөл нь тушилгүй, эргэлзэлгүй одох нь тэр.

….Бачуурч,алсрах хөрсөн сэтгэлд

Бас тэр нулимс илүүдэxийг тэд мэднэ

Бухимдаж шийдсэн эцсийн тулаанд

Буруу харж нулимсаа залгисан cүүлийн мөч.
………….Хайртай бүсгүй чинь уйлахаа

больчихвол…………

………………Хайрын нар жаргасантай адил aa…………..

С.Амина

Хуваалцах:
error: Content is protected !!