Шөрмөс яагаад татдаг вэ

258
0
Хуваалцах:

Шөрмөс яагаад татдаг вэ?

Энэ нь кали, магни, кальцийн дутагдалд орсны шинж. Шөрмөс татсан хэсэгт дараа нь удаан хугацаанд хөндүүрлээд байвал дээрх шинж тэмдэг баттай мөн.
Ийм зовиурыг багасгахын тулд хоол хүнс болон бусад замаар эрдэс бодисын дутагдлаа нөхөх хэрэгтэй.


Тэгвэл кали,магни,кальц зэргийг ямар хүнснээс нөхөж авж болох вэ?

#Кали

Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илрэх нь кали дутагдсаны шинж аж. Калийг хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг.

Кали агуулагдсан хүнсэнд талх, төмс, вандуй калийн агууламж өндөртэй . Түүнээс гадна алим, усан үзэм, мандарин жүрж лимон зэрэг цитрусын жимс, киви банана кали ихээр агуулдаг. Манайхны хамгийн их мэддэг, калийн агууламж өндөртэй жимс бол үзэм юм.

#Магни

Магни дутагдсаны эхний шинж нь шөрмөс татах байдаг. Өдөрт хоол хүнсээр авах магнийн хэрэглээ 370мг нарийн гэдсээр шимэгдээд ясны эдэд 50-60%,% араг ясны булчингийн эдэд 25-30%, бусад эдэд 20-25% нь шимэгдэж өтгөн, шээсээр ялгардаг.
Хоногийн хэрэглээ эмэгтэйд дунджаар 320мг, эрэгтэйд 420мг байдаг.

Магни ихтэй хоол хүнс бүтээгдэхүүн нь Алмондс самар, 1 аяга – 80мг магни
хар шош /аяганы тал /- 60 мг магни,авакода /44 мг/ магни,
гурвалжин будаа,/аяганы тал/ 42 мг магни
дундаж хэмжээний 1ш банана 32 мг магни тус тус агуулагддаг байна.

#Кальци

Кальци дутагдсанаас болж хөл гар бадайрч шөрмөс татдаг байна.Кальцийн хэрэглээнд “Д” витамин ихээхэн чухал үүрэгтэй байдаг.Кальци дутагдах нь “Д” витамин дутагдсанаас,сүү сүүн бүтээгдэхүүнээс хамаардаг байна .Наранд удаан байж борлох “Д” витаминаа нөхөж байгаа нэг хэлбэр юм.

Дараах хоол хүнсэнд “Д” витамин байдаг. загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, зэрэгт байдаг байна.Кальцийг сүү, жүржийн шүүс, бяслаг, дүүпүү, жимстэй тараг зэргээс нөхөж болох юм.

Хуваалцах:
error: Content is protected !!