Ажил хүнийг голно уу гэхээс

206
0
Хуваалцах:

Ажил хүнийг голно уу гэхээс…

Саяхан би нэг дүү хүүд

: маргааш НҮҮЛГЭЛТИЙН ажил байна хийхүү? гэж асуухад

: Нүүлгэлт бол хийхгүй ээ, өөр гайгүй юм байвал хийе гэж өмнөөс хариулж билээ.


Бас түүний өмнө өөр нэг дүү хүүд

: Шөнийн ажил хийх үү ахын дүү? гэж асуухад

: Би шөнийн ажил хийхээр ядардаг, хэцүү гэж НАЙЗААСАА сонссон гэж ам таглахад нь уурлах ч биш инээх ч биш хэсэг сонин болоод ЧИ Ч ӨЛСӨЖ үзээгүй л байна даа гэж бодсоноо нуух юун…

Тэгээд анх намайг Японд ирэхэд ямар байсан маань гэнэт толгойд орж ирлээ.
5 маны байранд 3лаа хамт,
Ямар ч хэлгүй, таних хүнгүй, ажил олдохгүй хаа ч очсон тоож ажиллуулахгүй 2 сар гэр сургууль хоёрын хооронд лааз өшиглөж байв.

Ногоо махны мөнгөгүй,
будаатай майонезийг далайн байцаанд ороогоод л өдөрт 2 удаа идээд л явна.
100 еэний дэлгүүрт ороод эхнэртээ дуртай шоколадыг нь аваад өгөх чадалгүйдээ өөртөө дургүй хүрч л явлаа.
100 еэнээр ганц шоколад авсанаас адил үнээр арвинхан шиг төмс авдаг байсан болхоор тэр.

Ээжтэйгээ утсаар ярина.
Бүх зүйл сайхан байгаа санаа зовох юу ч байхгүй гэж сэтгэлийг нь амраана.

Тэгж байтал гэрийн ойрхон комбинигоос town work авч ирээд Bolderdene ахаараа утасдуулаад анхныхаа ажлыг олж билээ.
Ярилцлагаасаа цагийн өмнө догдолж очиж өгчихөөд дараа нь тэнцсэнээ сонсоход их сургуульд тэнцэж орж байснаасаа илүү баярлаж байлаа.

Тэр нь оффисийн цэвэрлэгээ

Өдөр бүр 07:00-10:00 цаг

Газар нь Оотэмачи (大手町) харин манай гэр Ками итабаши (上板橋)-д байв.

Өглөө бүр 5 цагт босно.

Гэрээсээ Икэбүкүро хүртэл 6км дугуйгаа жийнэ, хоёр талдаа 12км…

160 еэн хэмнэх гэж.

Тэндээсээ маруно үчи-д суугаад ажил дээрээ очино.

Өвөл, өглөө болхоор гар, толгой 2 хага ташина хүйтэн гэж жигтэйхэн.
Ахиад л 100 еэний дэлгүүрт ороод малгай авах уу бээлий авах уу гэсэн хэцүү сонголтын өмнө ирээд толгой нь илүү чухал болхоор малгайг нь тухайн үед сонгож байв.

Түүнийхээ хажуугаар хааяа хагас бүтэн сайны шөнөөр барилга нураалтын ажилд хараар байдаг ах хүү маань дагуулж явна.
Өглөө дуусаад гар дээр 10000 еэн өгдөг болхоор ахиад дуудуулахын тулд үхтэлээ, үнэн сэтгэлээсээ л хийдэг байлаа.

Хэцүү, хүнд, хол, цалин бага, бохир болхоор ХИЙХГҮЙ гэсэн сонголт намайг ирэхэд лав байгаагүй.

Амьдрахын тулд, өлсөхгүйн тулд бүгдийг нь юу ч хамаагүй л хийдэг байлаа.

Харин одоо ирж байгаа дүү нар маань хачин сайхан боломжтой үед ирж байна.
Бүгд зөвхөн өөрөөс нь шалтгаална.
Дөнгөж ирэхэд нь Монгол компани эсвэл хувь хүн ажилд нь зуучлаад өгч байна.
Ирээд 7 ч хоноогүй байж

Монголчуудтайгаа шууд ажилд явж болж байна.

Ажлыг нь Монгол сэнпай нар нь заагаад өгчихөнө, өмнөөс нь Япончуудтай харьцчихана.

Ийм сайхан боломж хэдхэн жилийн өмнө энд байгаагүй юм шүү!

Энэхүү сайхан боломжийг ашиглаж чадах эсэх харин таниас л шалтгаална!!!

– via Rd Chuluudai — with Khosbayar Ganbold.

Хуваалцах:
error: Content is protected !!