Санаа зовоод бичлээ заавал уншаарай

181
0
Хуваалцах:

Үүнийг заавал уншаарай… Санаа зовоод бичлээ.

Намайг Б гэдэг. Би 2012 онд Хятад-Монголын соёлын солилцооны дагуу Бээжин хотод суралцаж төгссөн юм. Тэнд бусад орны олон нөхөдтэй болсноос гадна өвөрмонгол 2 оюутантай дотно найзалсан. Уржигдар нэг өвөрмонгол нөхөр маань энд ажлаар ирээд надтай хоол идэхдээ нэг юм ярьлаа. Тэдний телевиз-хороонд ажиллаж байсан хүн болохоор нэр усыг нь дурдсангүй. Би та нарт сонссоноо дуулгая гэж бодлоо.


Монголчууд Чингис хааны музей барих гэж байгааг Хятадын соёлын хорооны нөхдүүд анхааралдаа авчээ. Бариулахгүй удаашруулах, гацаах явуулга хийгээд эхэлсэн гэнэ. Энд байдаг нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан эсрэг сурталчилгаа хийлгэж байгаа бололтой.

Миний бодлоор Байгалийн түүхийг музейг нураалгахгүй, нүүлгэхгүй гээд байгаа нөхдүүд үүнтэй уялдаж байна. Цаад санаа нь Чингисийн музейг сууринд нь босгох гэснийг гацаах санаа болж таарлаа. Үүний ард Магнай гэх улстөрч 3 сая юанаар санхүүжсэн тухай надад хэллээ.

Би нэг юмыг өмнө нь тэнд сурч байхдаа анзаарсан.

Хятадын соёлын төв хороо урлагаар дамжуулан манай улсад олон жил тасралтгүй бодлого явуулж байна. Үндэсний телевизийн хятад олон ангит кинонууд, X-Түц хамтлагийн Солиот эх кино, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хятад улсад зурсан санамж бичгүүд, Си Зинь Пин Монголд ирээд буцсаны дараа жил бүр 100 сэтгүүлчийг Хятадаар аялуулдаг болсон цаашид 5000 хүргэх зорилготой, Хятадын жил бүрийн соёлын өдөрлөгүүд гэх мэт бүх зүйл цаанаасаа их хэмжээний санхүүжилттэй явагдсаар байна.

Эдгээр хүмүүс, захирлууд хөшигний цаана нууцаар улсаа худалдаж хөлжиж байгааг төр засаг хардаггүй л юм байхдаа гэж харамсаж сууна. Ер нь бол Монголыг монголтой нь алалцуулж төрийг нь хүчгүйдүүлж байсан түүх одоо ч яваад л байдаг юм байна гэж л ойлгосон.

Чингис хааныг өөриймшүүлэх гэсэн Хятад бодлого удаан хугацаанд аажуухан явж байгаа гэдэг бол үнэн шүү. Энд бол яг л бичсэн байна чирээд ирлээ.

ЧИНГИС ХААН ХЯТАД ХҮН БАЙСАН УУ?/КҮНЗ:Чулууг чулуу дийлэхгүй, чулууг ус дийлнэ/Аливаа улс үндэстэн байхын утга учир,…

Сенсаци यांनी वर पोस्ट केले मंगळवार, १ ऑक्टोबर, २०१९

Хуваалцах:
error: Content is protected !!