Ноён бондгор эрчимтэй жингээ хасаж, тэсрэлт хийнэ

36
0
Хуваалцах:

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б. Золзаяагийн хамт “Fat to Fit” хэмээх цуврал контентийг үзэгчидийн хүртээл болгохоор бэлтгэжээ.

Энэхүү санаа нь хүн аливаа зүйлд хичээж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болдог гэдгийг харуулах бөгөөд дашрамд дуулгахад гэргий Б.Золзаяа нь сайн хань төдийгүй, түүний дотны PR зөвлөгч.

Мөн Ноён Бондгорын хамгийн сүүлд өлгийдөн авсан цомог “Би Бондгор биш“ нэртэй.

Хосын хамтарч дуулсан “Хос жаргал”, “Хоёулаа” дуунууд нь үзэгч сонсогчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хуримын захиалга ихтэй тун завгүй ажиллахын зэрэгцээ сонирхолтой шинэхэн цуврал контентыг ийнхүү фэнүүддээ өргөн барих гэж байна.

Хуваалцах:
error: Content is protected !!