Жүжигчин Т.Бархүү охинтойгоо хамт дуулжээ

26
0
Хуваалцах:

“Х-Түц” продакшны ээлжит дэлгэцийн уран бүтээлд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари тоглохоор болжээ. Гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх “Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны киноны дууг жүжигчин Т.Бархүү бяцхан охинтойгоо хамтран дуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй юм.

Авьяаслаг Б.Сүндари охин кинонд тоглохын тулд бүжгийн дасгал хийж, 2-3 кг жин хасах болсон тухайгаа сошиал хуудсаар дамжуулан хуваалцсан байна. Бяцхан охин өмнө нь 2018 онд “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглож байсан билээ.

“Хөөрхөн ээжтэй охин” киноны хөөрхөн ээжийн дүрд “Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг тоглосон бөгөөд аравдугаар сарын 18-нд бүх кинотеатруудаар гарч эхлэх нь ээ.

 

Лайв гацчихлаа уучлаарай. Клипны хэсгээс …

Turbat Barhuu यांनी वर पोस्ट केले गुरुवार, ३ ऑक्टोबर, २०१९

Хуваалцах:
error: Content is protected !!