Жүжигчин Цогтоо: Хошин урлагийг битгий доромжлоорой

99
0
Хуваалцах:

Эмоци продакшны Жүжигчин Г.Цогтбаяр Өндгөн толгойт уран сайхны киногоо толилуухаар Европын орнуудыг зорьсон билээ.  

киногоо үзүүлж явах хугацаандаа хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэйтэй зураг даруулан өөрийн цахим хуудсандаа байршуулсан. Тэр Зурагын тайлбар нь олон нийтэд таалагдаагүйн улмаас нилээн шүүмжийг үзэгчдээсээ сонсоод байгаа юм.

Үүнийхээ тайлбарыг ийн бичжээ

Яг одоо би ярилцлага өгмөөр байна.

Яг одоо би ярилцлага өгмөөр байна. Гэвч намайг гадны сэтгүүлч, сурвалжлагчид танихгүй, мэдэхгүй болохоор гадаадад Цогтоо хэн ч биш болохоор өөрөө өөрөөсөө сурвалжлая. Болно биздээ?

 

Сайнуу? Та анх удаагаа европ явлаа. Энэ тухайд?

Тэглээ. Олон орноор явлаа. Олон ч зүйл харлаа, мэдлээ, харьцууллаа, ухаарлаа. Учиргүй өндөр барилгууд харах байхдаа гэсэн бодлоос барууны намдуу барилга архитектурыг үзээд ямар нүнжигтэй, ямар гайхалтайг мэдэрсэн, шүтсэн бодлоор солигдсон. Хотууд нь тэр чигтээ музей гэлтэй. Машин байрлуулахдаа юм шүргэж сэв зураас болгочихгүйг хичээдэг шиг европд хуучны юм бүхэндээ яг миний машинаа хайрлаж байгаагаас илүү хайрлаж торддог ажээ. Мөн улсынхаа иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг нь дэндүү сайхан санагдсан. Манайд бол эсрэгээрээ шүү дээ. Хэн төрийн эрх барина. Тэрний бизнес, хувийн санхүү, ураг садан төрлүүдийнх нь л эрх ашиг нэгт наацан хаха. Заа тэр яахав. Өөр гоё юм асуулдаа Цогтоо сэтгүүлчээ аая хэха.

Европ дахь монголчуудын талаар?

Олон монголчуудтайгаа уулзаж ярилцаж байлаа. Хувьдаа гадаад дахь монголчуудыг жаргацан гарууд байдаг гэж бодсон. Бодит байдал тийм биш шал өөр байсан. Хүсэл тэмүүлэлтэй, цаг наргүй, өдөр шөнөгүй сурч боловсорсон, харийн орны дүрэм журамд захирагдаж, сэтгэлдээ эх орноо нууцхан санасан, хэсэг зуур өнгөрснөө бодоход ганцаарддаг, шүд зуудаг, дээшээ зөвхөн дээшээгээ л ургаж цэцэглэдэг хүмүүс байдаг юм билээ. Богино хугацаанд олон орноор явж байгаа бид 2ын хувьд маргааш нь өөр улсад кино нээлттэй 1000-н км-н хол, өмнөх шөнө нь хичнээн оройтовч монголчуудынхаа санал бодлыг сонсож ярилцаж байсан. Залуус их өөр болжээ. Филисофоор, сэтгэл зүйгээр, нано технологоор, it-гээр сурч байна. Удахгүй муу бүхнийг халж сайхан цаг ирнэ гэдэгт шууд итгэсэн.

Нэг зураг голыг чинь гонсойлгосонуу? Нуулгүй хэлээч та аая хаха.?

Тэр тэгсээн. 17к хүн хаха, 93н хүн angry дарсан байсан. Олон хүнийг инээлгэх зорилготой хөгжилтэй байдал нь тэр юм байгаан. Тэр постноос зөндөө хүн эмзэглэснийг харсан ч уучлалт гуйгаагүйг минь уучлаарай. Бага насны хүүхэдтэй болохоор хэл амнаас айж устгасан ч нэг л юмийг хэлье. Аав минь зураач, мужаан, ээж минь зохиолч, сэтгүүлч хүн болохоор өссөн хүмүүжлээрээ эмэгтэй хүнийг би хар шар царай зүс харгалзахгүй хүндэлдэг гэж боддог. Сэтгэлээ би цэцэг барьж илэрхийлдэг тийм л хүн. Намайг харааж зүхэж, нэрийг минь бичээд дэвссэн ч болно. Хамгийн гол нь 20, 30-н жилийн түүхтэй хошин урлагийг битгий доромжлоорой. Тэд хэнээс ч гуйлга гуйдаггүй, хэнээс ч хулгай хийдэггүй, цэвэр авъяас, чадвар, хөдөлмөрөөрөө хоолоо залгуулж байгаа хүмүүс шүү. Тэдний хүчинд залуус бид сайхан амьдарч байна. Бид чинь инээх дуртай эерэг, ерөөлч ард түмэн шүү дээ. Хэрвээ хошин урлагийг хоцрогдсоон гэвэл залуус бид шинэчилнэ. Дуусаа!!!

Богинохон ч гэсэн байгаагаараа ярилцсанд баярлалаа.

Зүгээрээ тэнэг Цогтоо минь хаха.

 

 

 

Хуваалцах:
error: Content is protected !!