Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье

109
0
Хуваалцах:

Энэ шуугиан тариад байгаа шахмал түлш нь өндөр чанарын чулуун нүүрсээр хийгдсэн учир Багануур Налайхын нүүрснээс нүүрстөрөгчийн агууламж өндөр, ийм болохоор илүү нүүрстөрөгчийн тоо болгоноор хоёр ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг. Тооцоо хийвэл хэвийн нөхцөлд илүү нэг моль нүүрстөрөгч тутамд 12ыг үржих нь 10-ийн 23 зэрэгт ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг.

Ийм болохоор ширхгээр нь тооцвол маш их тоо гарна. Хий учраас эзлэхүүнээр тооцвол бас тохиромжтой, 1 моль нүүрстөрөгчийг шатаахад хэвийн нөхцөлд 22.4л хүчилтөрөгч хэрэгтэй. Тэгээд нэг кг шахмал түлшинд хэдэн грамм нүүрстөрөгч их байна гэдгээс хамааруулаад тооцож болно. Ийм учраас илүү хүчилтөрөгч хэрэгтэй болж байгаа юм даа. Нөгөө талаас энэ шахмал түлшийг сайн чанарын чулуун нүүрсээр хийсэн учраас ноцох температур өндөр байгаа юм, ийм болохоор энэ шахмал түлшийг асаахын тулд их мод хэрэгтэй болно гэсэн үг (Багануур Налайхын нүүрстэй харьцуулбал).

Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр хэрвээ налайх Багануурын нүүрс асаадаг шигээ мод хийвэл шахмал түлш дутуу шатаад угаарын хий үүсгэнэ гэсэн үг. Нөгөө талаар энэ шахмал түлш нь дэгдэмхий багатай учир бас ноцох температур нь их болж байгаа юм, энэ нь бас ноцох температурт нөлөөлж байгаа юм. Түүнчлэн энэ шахмал түлш нь илчлэг ихтэй, бас үнслэг ихтэй учир тэр их илч нь тэр их үнсийг нь хайлуулснаар тэр үүссэн шлам нь зуух пийшингийн багалзуурт очиж царцсанаар түүнийг бөглөж байж болох магадлалтай.

Энэ бүгдийг дүгнэхэд угаартаад байгаа шалтгааныг дараах байдлаар дүгнэж болно:
1.Шаталтад шаардагддаг хүчилтөрөгч дутагдсанаар нүүрстөрөгч дутуу шатаж байна,

2. дэгдэмхийн агууламж бага учир дутуу асаж байна,

3. Нүүрстөрөгчийн агууламж их учир бас дутуу асаж байна,

4. Илчлэг ихтэй бас үнс ихтэй болохоороо зуух пийшингийн багалзуурыг амархан таглаж шаталтаас үүссэн угаарын хийг гадагшлуулаагүйгээс болж байна. Ийм үндсэн 4 шалтгаан байна даа, ард түмэн минь.

Энэ шахмал түлшийг цааш хэрэглэх хэрэгтэй яагаад гэвэл энэ утаа багатай гэдэг нь амьдрал дээр нотлогдлоо. Харин хэрэглэх тал дээрээ анхаарах хэрэгтэй. Дээрх 4 шалтгааны эсрэг арга хэмжээ авч түлж сурах л хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд энэ төслийг хийсэн том эрдэмтэд дотор хими мэддэг эрдэмтэн байна уу? хэн гэдэг эрдэмтэн байна, худлаа мэдэмхийрсэн уул уурхайн эрдэмтэд миний энэ тайлбарласныг та нар мэдэхүү? мэдэхгүй шүүдээ, их үнстэй болохоор маш сайн хамаг хортой нэгдлүүдийг шингээдэг гэсэн тэгээд энэ угаартуулаад байгаа хийг нь шингээдэггүй юм уу?

Энэ шахмал түлшний синсааци Монгол оронд бүх юм буруу гольдролоор явж байгааг нэг илэрхийлэл, анхнаасаа энэ төслийн багт мэргэжлийн хими, химийн инженерүүд орсон, төслийн баг хууль дүрмээ мөрдсөн бол ийм юм болохгүй ч байсан юм билүү. Мэддэг мэддэг чаддаг чаддаг юмаа л хийцгээ. Чадахгүй байж бүү мэдэмхийр…

Химийн инженерчлэлийн доктор Ph.D., Д.Илчгэрэл

Хуваалцах:
error: Content is protected !!