Буруу хэрэглэвэл таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хүнсний бүтээгдэхүүнүүд

54
0
Хуваалцах:

Хүн бүр л эрүүл урт удаан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл хүнс хэрэглэх. Харамсалтай бид бүхэн идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор нөлөөг төдийлөн сайн мэддэггүй. Жишээлэхэд, Монголчууд бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг төмс хүний эрүүл мэндэд ямар үр дагавартайг мэдэж байгаа юу? Гэрийн нөхцөлд даршилсан бүх төрлийн ногоо таны эрүүл мэндэд хор учруулах магадлалтай талаар сонсож байсан уу? Ингээд бидний идэх дуртай, түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд биед ямар сөрөг нөлөөтөй болохыг мэдэж авцгаая.

 

1Мөөг

Хортой мөөг идэж болохгүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ хоргүй мөөгийг ч болгоомжтой хэрэглэх ёстой аж. Учир нь мөөг хорт бодисыг хуримтлуулах чадвартай гэнэ. Тухайн мөөг хэдий чинээ удаан хадгалсан байна төдий чинээ хорт бодисыг ихээр хуримтлуулсан байдаг гэсэн үг юм.

Тиймээс хэт гүйцэд болсон, барихаар бутарч унаад байгаа мөөгийг хүнсэндээ хэрэглэх хэрэггүй. Хэдийгээр нэг ширхэг энэ төрлийн мөөгийг идэхэд муу зүйл тохиолдохгүй ч их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд хор учруулна. Үүнээс гадна зарим төрлийн мөөгөнд тусгай боловсруулалт шаардлагатай буюу хэд хэдэн удаа усанд дэвтээсний дараа хэрэглэх ёстой гэнэ.

4Улааншош

Улаан шош нь фитогемоглютинин гэх бодисыг их хэмжээгээр агуулдаг учир түүнийг маш удаан чанах хэрэгтэй. Энэхүү бодис нь мембраны эсийг бусад хорт бодисонд мэдрэмтгий болгодог байна.

Фитогемоглютинин бодисыг устгахын тулд 7-9 цагийн турш усанд дэвтээж, дараа нь удаан хугацааны турш чанаж болгодог. Улаан шошоо дэвтээсэн усаа асгаж, шинэ усанд шошоо чанах ёстой гэдгийг мартаж болохгүй.

3Гүйцэд боловсроогүй улаан лооль

Лоолинд байгалийн гаралтай пестицид соланин агуулагддаг бөгөөд энэ нь ургамлыг мөөгөнцөр болон хөгзрөлтөөс хамгаалах үүрэгтэй байдаг. Хэдийгээр энэхүү бодис нь лоолинд сайн ч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Пестицид хүний биед орсноор дотор муухайрч, бөөлжих, хий юм харах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.

Азаар зөвхөн ногоон лоолиос болгоомжлох хэрэгтэй. Лооль нь гүйцэд боловсрох үед соланины хэмжээ хэрэглэж болохуйц хэмжээнд буурдаг байна. Харин ногоон лооль шарж идэх дуртай хүмүүс энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй.

4Төмс

Төмсөнд их хэмжээний хорт бодис агуулагддаг. Гүйцэд боловсорсон төмс ч таны эрүүл мэндэд муу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа захаараа бага зэргийн ногоон туяатай төмс харагдвал хүнсэндээ битгий хэрэглээрэй. Үүнээс гадна бага зэрэг муудсан төмсөөр хоол хийхэд ялгарах төмсний нүүрсхүчлийн хийнээс хүмүүс хордох магадлалтай. Ихэнх тохиолдолд битүү орчинд удаан хадгалсан төмс мууддаг гэдгийг мартуузай.

5Гэрийн нөхцөлд даршилсан ногоо

Хэрвээ та өвлийн бэлтгэл хийж, чинжүү, мөөг эсвэл бусад хүнсний ногоог даршилдаг бол энэ нь төдийлөн сайн үр дагавартай биш гэдгийг анхаараарай. Мөөгний хамтаар даршилж буй шилэнд их хэмжээний нян хуримтлагддаг бөгөөд эдгээр нян нь ботулотоксин хэмээх бодис ялгаруулдаг. Уг бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, ботулизм өвчний эх үүсвэр болдог.

Ботулотоксин нь дулаан орчинд, хүчилтөрөгч хангалтгүй үед ялгардаг бөгөөд давстай, битүү тагтай сав нь уг бодис ялгарах таатай нөхцөл бүрдүүлнэ. Нян үржих нөхцөлөөс уксус хамгаалж чадах учир даршилах үедээ уксус ашиглаарай.

6Түүхий кешью

Кешью бол эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ түүхий кешьюнд урушиол хэмээх хорт бодис байдаг бөгөөд энэ нь харшил үүсгэх эрсдэлтэй.

Азаар дэлгүүрт худалдаалагддаг кешьюг эрүүл мэндэд хоргүй байхаар боловсруулсан байдаг юм. Шинэ амт мэдрэхийн тулд түүхий кешью бүү хэрэглээрэй.

7Хясаа

Хэдийгээр хясаа нь төмс, улаан лоолийн адилаар түгээмэл хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн биш ч хясааны аюулын талаар мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа АНУ-д хясаа идсэнээс болж амь насаа алдсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Учир нь далайн гаралтай бүтээгдэхүүнд вибрио гэх усны нян бактериуд байдаг бөгөөд энэ нь вибриоз хэмээх өвчин үүсгэдэг. Вибриоз нь хүчтэй хордлогын нэг төрөл учир заримдаа амь насанд ч хүрэх аюултай.

8Хоёр далавчтай дун

Далайн гаралтай бүтээгдэхүүнд дуртай хүмүүст аюул дагуулах өөр нэг бүтээгдэхүүн бол хоёр далавчтай дун юм. Хоёр далавчтай дун нь далайн усыг цэвэршүүлж, бүх хорт бодисыг өөртөө хуримтлуулдаг. Тиймээс хэрвээ та өөрөө барьсан, эсвэл эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан газраас аваагүй л бол бүү хэрэглээрэй. Хоёр далавчтай дунгийн хамтаар таны бие махбодод хорт бодис нэвтрэх аюултай. Үүнээс гадна далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд бүрхүүлийн хэлтэрхий агуулагддаг бөгөөд хамгийн жижиг нь л гэхэд таны хоолой, ам, ходоодыг гэмтээх магадлалтай. Тиймээс маш сайн зажилж идэх хэрэгтэй.

9Чихэр өвс

Хэдийгээр чихэр өвсний хэрэглээ өргөн тархаагүй ч хоёр долоо хоногт 57 грамм чихэр өвсийг хэрэглэх нь зүрх судасны өвчин үүсгэх боломжтой. Учир нь энэхүү ургамалд глицирризин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь бие организм дахь калигийн түвшинг бууруулдаг.

Харин калийн дутагдал нь цусны даралтыг нэмэгдүүлж, цаашлаад зүрхний эмгэгт хүргэж болзошгүй. Тиймээс чихэр өвсийг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй.

 

Хуваалцах:
error: Content is protected !!