Жүжигчин Жижигээ: Малгайгаа аль болох хол шид тэгээд авах гэж чи араас нь очиж л таараа.

254
0
Хуваалцах:

Жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижигээ: Малгайгаа аль болох хол шид тэгээд авах гэж чи араас нь очиж л таараа.

 2016оны 11н сард би #МАСК_продакшныхаа аялан тоглолтоор анх удаа европын орнуудаар явж байсан. Тэр үед үнэхээр юм үзэж нүд тайлж соёлын шоконд орж энэ бүгдийг үзэх боломж олгосон Маск продакшны удирдлагууд болох гурван ахдаа маш их баярлаж байлаа. Би зүгээр ч нэг юм үзээд яваагүй ах нараас гадаад явах бичиг баримт хэрхэн яаж бүрдүүлэх, хүмүүст хэрхэн хүндэтгэлтэй хандах, уран бүтээлдээ сэтгэлээ зориулж ажиллавал эргээд үзэгчдээс ямар сайхан зүйл ирдэг, жүжигчин хүний тэвчээр зүтгэл гээд олон зүйлийг нүдээр үзэж биеэр мэдэр ч авсан загас барьж өгөхийн оронд барих аргыг нь зааж өг гэдэг л байх.

Тэр үед миний бодол европ д дахиж ирнэ хэзээ яаж гэдэг ээ мэдэхгүй ч заавал ирнэ гэж бодож, мөрөөдөж байсан.

Гэтэл одоо зорилгодоо хүрэх гэж бодсон санасан зүйлээ хийсээр байсан нэг л мэдэхэд дахин европ д өөрийн уран бүтээлээ аваад бүх зүйлийг өөрөө хариуцаж хийгээд анх мэдэрч байсан бүхнээ хэд дахин илүүгээр мэдрээд явж байна гайхмаар ч юм шиг.

Мэдээж энэ хүрэхэд саад, бэрхшээл, шантрах зүйл олон байсан. Миний бодол зорилготой байж, хүсэж мөрөөд, хэзээ нэгэн цагт түүндээ хүрэх болно.

Хуваалцах:
error: Content is protected !!