Хэзээ нэгэн өдөр би өөртэйгөө хуримаа хийнээ

143
0
Хуваалцах:

Хэзээ нэгэн өдөр би өөртэйгөө хуримаа хийнээ

Хээрийн ногоон зүлгэн дээр өөрийгөө болзоонд дуудна


Таанын цэцэгсийн үнэрийг цээж дүүртэл амьсгалах

Тансаг зэрэглэлийн байгальд өөрийгөө бүжгэнд урина💐

Хэзээ нэгэн өдөр би өөртөө далавч урланаа

Хэний ч хүрээгүй өндөрт нисэж дүүлж үзнэ

Тэнгэртээ жаргадаг басхүү хальдаг шувуудын адилаар

Тэрлэсэн шүлэг бүхнээ тэнгэрийн чихэнд шивнэнэ 🌸

Хэзээ нэг өдөр би өөрийгөө диваажинруу хөтөлнөө ☀️

Хүний сайн эцгийнхээ нэрээр дуудагдаж босго давна🌈

Үйлийн сайхан бүхнээрээ үрсдээ #жаргал үлдээнэ

Үгний сайн бүрээрээ өмнөх замд нь торойтол ургана 🌺🌺🌸

Хэзээ нэг өдөр би өөрийгөө үхэлтэй нүүрэлдүүлнэ

Хорхой шавьжны идэш болон хөрс дэлхийгээ хооллох гэж би очно

Буруу алхсан үйлийнхээ тоогоор биеэ мянгантаа хувааж

Бүлтгэр үрсдээ л нүглээ өвлүүлэхгүйн тулд

Би чөтгөрийн өлмийд эвхрэн эвхрэн сөгдөнө

Хэзээ нэг өдөр би дахин эргэж төрнөө

Хэзээ нэг өдөр би ахин чамдаа дурланаа

Хуваалцах:
error: Content is protected !!