Өнөөдрийн байдлаар KBS Radio сувгийн испани, франц, вьетнам хэл дээрх сайтууд уг хэргийн талаар мэдээлж эхлээд байна

32
0
Хуваалцах:

Үндсэн хуулийн цэцийн даргын дуулиан гадаад хэлээр цацагдаж эхэлжээ


Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын холбогдсон хэргийн дуулиан Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн гол сэдэв болоод байгаа.

Өнөөдрийг хүртэл уг дуулианыг тойрсон мэдээллүүд зөвхөн солонгос хэлээр цацагдаж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгосын олон нийтийн телевиз KBS гадаад хэл дээрх сувгуудаараа Д.Одбаяр даргатай холбоотой мэдээнүүдийг цацаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар KBS Radio сувгийн испани, франц, вьетнам хэл дээрх сайтууд уг хэргийн талаар мэдээлж эхлээд байна.

Өчигдрөөс Өмнөд Солонгосын англи хэл дээр гардаг гурван өдөр тутмын сонины нэг “Korea Times” мөн энэ талаар мэдээлж эхэлсэн юм.

Хэл тус бүрийн мэдээний холбоосуудыг эндээс үзэх боломжтой.

Англи хэлээр: https://www.koreatimes.co.kr/www/nation/2019/11/251_278268.html

Франц хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=f&Seq_Code=67445

Испани хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=s&Seq_Code=68627

Вьетнам хэлээр: http://world.kbs.co.kr/service/news_view.htm?lang=v&Seq_Code=43392

Өнөөдөр өглөө Индонезийн Бали арлаас Өмнөд Солонгост ирсэн Д.Одбаяраас Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөгчид мэдүүлэг авч эхэлсэн байна.

Хуваалцах:
error: Content is protected !!