МУГЖ Т.Ариунаа тоглолтондоо зориулж үзэгчиддээ үнэгүй автобусаар үйлчилэхээр болжээ

38
0
Хуваалцах:

МУГЖ Т.Ариунаа тоглолтондоо зориулж үзэгчиддээ үнэгүй автобусаар үйлчилэхээр болжээ.

Мугж Т.АРИУНАА:

“Тэнгэр шиг бай” тоглолтонд зориулан нийгмийн хариуцлага, үзэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс Авто Тээврийн Үндэсний Төв-тэй хамтран ажиллаж 15 ширхэг нийтийн автобусны чиглэлийг тоглолт болох газар буюу “Буянт-Ухаа” спортын ордны чиглэлд тоглолтын үеэр үнэ төлбөргүй явхаар болсон байна.

Тоглолтын хаалга 17:00 цагт онгойх тул дараах цаг маршрутаар зорчигчид үйлчлүүлнэ

Маршрут; 16:00, 17;30 цагуудад Улсын Драмын Эрдмийн Театрын гаднаас, мөн дээрх цагуудад АСА циркийн гадна талбайгаас тус тус хөдлөж, оройн тоглолт дуусгаад 22:40 цагаас хойш Монголын Хүүхдийн Ордон хүртэл үйлчлэх юм гэнэ.

Мөн “Тэнгэр шиг бай” Тоглолтон дээр хамт доргих жүжигчин, дуучид, реппер эрчүүд нь

Хар сарнай Амраа
Дэлгэр мөрөн
Ice Top Манлай
Motive Гамбаа
Жүжигчин Бархүү
Хар Тас Марка нар оролцох ажээ.

Тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт 2019.11.08-нд болох юм.

Мөн Гавъяат маань ийн бичжээ.

Тоглолт дөхөх тусам сэтгэл догдлоод. Багийнхан, хань маань тайван амарч, ядахдаа шөнөдөө нойр ав гэж зөвлөж, загнаж цагдаж байгаа ч үнэндээ догдлоод нойр хүрэхгүй юм.

Өчигдөр харин бүх ажил цэгцэрсэнд сэтгэл амарсан уу, тун сайхан амарлаа. Өөжгий маань ирж хөөрхөн онигоо ярьж, рок попынхон, ойр дотнынхон, багийн гишүүдийнхээ урмын үгээр цэнэглэгдлээ. Тоглолтын өмнөх өглөөг бие, сэтгэл амарсан, өөдрөг эхлүүлж байна.

Мэдээж 10 жил хүлээсэн тоглолт маань болохоор сэтгэл догдлоостой. Тоглолт болгоны өмнө нөмрөн авдаг бага зэрэг айдас, догдлол, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж…

Энэ миний аз жаргал, хариуцлага… Эрч хүчтэй, аз жаргалтай бас үүрэг хариуцлагаа мэдрэх мэдрэмж минь юмаа та нартаа Амжилт. Бүгдэд нь аз жаргалтай өдрийг бэлэглэе.

Хуваалцах:
error: Content is protected !!