Цэцийн дарга Д.Одбаяр Сөүлээс иржээ

46
0
Хуваалцах:

Цэцийн дарга Д.Одбаяр Сөүлээс иржээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.09/ 15.45 цагт “Korean air” авиа компанийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. VIP-ээр дамжиж гарсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Улаанбаатараас- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт нэр холбогдож, БНСУ-ын хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч, шалгагдсан юм. Болсон явдлын талаар цагдаад мэдүүлэг өгөх үеэрээ “Тухайн үед согтуу байсан тул юу болсныг санахгүй байна” гэж хэлсэн байдаг.

Энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын талаас түүнд арав хоногийн хилийн хориг тавьсан юм.

Гэхдээ нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болж, түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон байдаг.

Энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлүүлнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулах боломжтой болоод байсан билээ.

Тус улсад Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлөхөөр заасан байдаг аж.

Хуваалцах:
error: Content is protected !!