Цэцийн дарга Д.Одбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

185
0
Хуваалцах:

Цэцийн дарга Д.Одбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна.

Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. Тиймээс өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн хурлыг цуцалсан байна.

Хуваалцах:
error: Content is protected !!