Хөгжмийн зохиолч Б.Чинбат элгээ солиулж, эхнэр А.Сарнай донор болжээ

484
0
Хуваалцах:

Хөгжмийн зохиолч Б.Чинбат элгээ солиулж, эхнэр А.Сарнай донор болжээ

“Emotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, Б.Чинбат уржигдар БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болжээ.

Авъяаслаг хөгжимчин, хөгжмийн зохиолчийн элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулах шаардлагатай болж, “Эмоушн” хамтлагийн дуучин эхнэр А.Сарнай нь донор болжээ.

Хар багаасаа үерхэж, 14 жил үерхсэний эцэст анхны хүүхдээ төрүүлсэн Сарнай, Чинбаа хоёрын амьдрал хайр дурлал залууст үлгэр жишээ болдог.

Нөхрөө хүнд өвдсөн үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж, донор болсон Ц.Сарнайгийн сэтгэлийг хүмүүс бахдаж байна.
Б.Чинбат нь Монголын рок попын уран бүтээлчдэд хүндлэгдсэн нэгэн. Ямархуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер гэдгээ “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтоороо харуулсан давтагдашгүй авъяастан билээ.

Хуваалцах:
error: Content is protected !!