Та бүхэн намайг хараад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж харж байна уу?

46
0
Хуваалцах:

Та бүхэн намайг хараад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж харж байна уу?
Би бусдын л адил ээж, эхнэр, эгч, дүү, хувь хүн, ЭНГИЙН АЖИЛТАН.

Намайг бусадтай адил гэж ойлгож хүлээн авч анхнаасаа бүх ажлыг ажлын талбар дээр зааж сургаж, болох бүх чиглэлээр сурган хөгжүүлсээр ирсэн “Оюу толгой” гэх том айлд нэгдээд хэдийн 10 жил болжээ. Өнөөдөр би тус компанид ашиглагддаг бүх төрлийн систем, програм хангамжийг чөлөөтэй эзэмшсэн бусадтай л адил эх орныхоо ирээдүйг бүтээлцэхээр зорьж байгаа хөдөлмөрч мянга мянган залуусын нэг, энгийн ажилтан.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил ажил хөдөлмөр эрхлэхэд жижиг ч гэсэн олон бэрхшээлүүд тулгардаг.
“Оюу толгой” компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, авто зогсоол, ариун цэврийн өрөө, зорчих лифт, шат зэргэг тэргэнцэртэй хүний онцлогт тохирсон орчноор бүрэн тохижуулсан.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн сурч хөгжих, даалгасан ажлыг тултал нь хийх чадвар бас сэтгэлтэй мянган мянган залуус өрөвдүүлэх биш, жаахан л боломжоор дэмжээд өгвөл бусадтай л адил үнэ цэн бүтээлцэж, итгэл дааж чаддаг юм шүү гэдгийг хэлэхийг хүслээ.

Намайг тэргэнцрээс минь салгаад бусадтай адил хувь хүн гэдгээр нь хардаг хамт олноороо бахархаж байна. #OТБИДНИЙБАХАРХАЛ

Хуваалцах:
error: Content is protected !!