Дуучин О.Анхбаяр, Б.Халиуны реппер хүү

163
0
Хуваалцах:

Дуучин О.Анхбаяр, Б.Халиуны реппер хүү
“Киви” хамтлагаас өрх тусгаарласан дуучин Б.Халиун “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяртай гэр бүл болж, гурван хүүгийн ээж болсон билээ.

Тэд хайрын дууг хослон дуулж, хамтдаа цомог хүртэл гарган, тоглолтоо хийж байсан ч сүүлийн жилүүдэд нам жимхэн байх болсон юм.

Нам гүмхэн байхдаа дуучин бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн.

Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ харуулаад амжсан.

Тэгвэл энэ удаа тэдний том хүү анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэж эхэлжээ. Тэдний том хүү А.Чингүүн анхны шинэ уран бүтээл болох “Цэнгэлийн манлай” дууныхаа видео клипийг гаргаж, хоёр дүүгээ клипэндээ тоглуулсан нь хүмүүсийн хайрыг татжээ.

“Би ирээдүйд инженер юм уу, эдийн засагч мэргэжилтэй хүн болохыг хүсдэг. Гэхдээ яг нарийн мэргэжлээ сонгож амжаагүй байна. Би бага байхаасаа хүүхдийн ордны дууны дугуйланд явж байсан.

Аав, ээж минь намайг маш их дэмждэг. Анхны уран бүтээлээ хоёр дүүтэйгээ хамтран дуулсан. Аав, ээжийнхээ хамтдаа дуулсан бүхий л дуунд дуртай” гэдгээ дуучин А.Чингүүн хүү хэлсэн юм.

Хуваалцах:
error: Content is protected !!