Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхны халтуур хийх цаг үе аль хэдийнэ эхэлжээ

223
0
Хуваалцах:

“Хурд” хамтлаг 10 сая, дуучин Д.Болд таван саяар дуулна
Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхны халтуур хийх цаг үе аль хэдийнэ эхэлжээ.

Өдийд хамтлаг, дуучид, жүжигчид гээд олны танил эрхмүүд хамгийн эрэлтэй байдаг.

Тэд тайзан дээр гарч хоёроос гурван дуу дуулаад л дундаж орлоготой иргэдийн хоёр сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш болсон. Ингээд шинэ жилийн баяраар монголын рок попын урлагийн одод ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэх талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Шинэ жилийн баярын үдшийг дуу хуур, бүжиг цэнгүүн, урлагийн хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй.

Уламжлал ёсоор энэ үдэш олны танил хамтлаг дуучид, жүжигчдийг урьж оролцуулдаг. Энэ жил хамтлаг, дуучдын үнэ ханш өмнөх жилийнхээс нэг их өсөөгүй байна.

Хамгийн үнэтэй дуучнаар нэрлэгдэж байсан Төрийн соёрхолт, дуучин Д.Болд таван сая төгрөгөөр дуулах ханштай байгаа байгаа бол

рок поп урлагийн домог болсон “Харанга”, “Хурд” хамтлагийнхан хамтлагаараа очиж, амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх учраас 10 сая төгрөгөөр дуулах гэнэ.

“Харанга” хамтлагаараа овоглосон гавьяат жүжигчин, дуучин Х.Лхагвасүрэн гэхэд л гурван сая төгрөгөөр дуулах аж.

Харин Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нар нэг дууг 1.5 сая төгрөгөөр, хоёроос гурван дууг дөрвөн сая дуулах юм байна.

Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй дуучнаар тодроод буй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон.

Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг 3.5 сая төгрөгийн үнэтэй дуугаа дуулах гэнэ.

Мөн Монголын рок поп урлагт мэндлээд удаагүй байгаа охидын “Тhe Wasabies” хамтлаг хоёроос гурван дуугаа 1.5 сая төгрөгөөр дуулна гэдгээ хэлсэн бол дуучин

Б.Анхбаяр буюу A Cool хоёр сая төгрөгөөр дуулах аж. Тэрбээр 2012 оны шинэ жилийн баяраар чамгүй эрэлттэй уран бүтээлчийн тоонд багтаж, гурван өрөө байрны мөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг хийгээд амжсан гэдэг. Бас болоогүй тухайн ондоо “Шилдэг татвар төлөгч”-өөр тодорч байсан гэнэ.

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй үнэлэгддэг хүмүүс бол хөтлөгчид.

Энэ шинэ жилээр олны танил жүжигчид, хөтлөгчид нэгээс дөрвөн сая төгрөгөөр хөтлөх бол олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах гэнэ.

Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч гэдгээр олонд танигдсан Б.Болд, Э.Цолмонбаяр нар хоёроос гурван сая төгрөгөөр баярын арга хэмжээг тань хөтлөх гэнэ.

Харин. Жүжигчин Т.Бархүү, хөтлөгч Батзаяа нар тус тус 2 сая төгрөгөөр хөтлөх юм гэнэ.

Сүүлийн жилүүдэд аливаа хамт олны шинэ жилийн баярыг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулдаг хувь хүмүүс албан байгууллаг бий болсон.

Ийм үйлчилгээний хөтлөгч, дуучин, уран бүтээлчид нь хэн байх, ямар урлагийн номер үзүүлэхээс шалтгаалаад үнэ ханш нь нэг, хоёр сая төгрөгөөс эхлээд 10-20 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуваалцах:
error: Content is protected !!