Н.Номтойбаяр: Шүүх шударга байсанд талархаж байна

141
0
Хуваалцах:

Н.Номтойбаяр: Шүүх шударга байсанд талархаж байна


Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг бүхэлд нь шууд дамжуулж өгөхийг шүүх танхимд байсан хэвлэлийнхнээс хүссэн ч шүүгч “Шүүх хуралдааны явцад хэвлэлийнхнийг танхимд байлгах боломжгүй, шийдвэр танилцуулах хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй” гэсэн юм. Шүүх хурал цаг гаруй үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзав.

Шүүх хуралдааны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

-Г.Батхүү агсаны хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн хяналтын байгууллагад мэдүүлэг тайлбарыг өгсөн үү?

-Жилийн хугацаанд над руу дайрч, хүн амины хэрэг хийсэн мэтээр доромжилсон асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүүтэй шалгаж байгаа цагдаа, прокурорын байгууллага тайлбар хийх ёстой. Ямар ч тайлбар хийхгүй байж, олон нийтэд намайг гэм буруутай харагдуулах санаа зорилготой гэж үзэж байна. Г.Батхүү гэдэг хүн нас барсантай холбогдуулж, хэн нэгнийг буруутан болгож эрүүгийн хэрэг үүсгэж татах нь битгий хэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт, мөрдөн байцаалт хэрэг бүртгэлийн явцад хэн нэгэнд хамааралгүй гэдэг нь тогтоосон. Иймээс энэ хэргийг надтай битгий холбоод бай гэдгийг хэлмээр байна. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гээд цагдаагийн байгууллагын ажилтан намайг хэрэгт гүтгэж байна. Шүүхэд үнэнээ мэдүүлсээр байтал яагаад худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн байгууллага гүтгээд байгааг би прокуророос асуусан. Гэтэл прокуророос юу ч хэлж чадахгүй байна. Үүнийг дахиж надтай холбож бүү яриарай.

-Прокуророос ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн үү?

-Сая ажлын албаныхан зөвлөх, туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэдэг шийдвэрээ гаргасан. Шүүх шударга байсанд талархаж байна. Ямар үндэслэлээр ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахыг хориглож байгаа вэ гэдгийг өмгөөлөгч маань асуусан. Мөн шүүгч асуусан. Харин прокурор үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй гэдгээ хэлчихлээ. Үүний цаана далд санаа зорилго яваад байгаа байх. Намайг муухай харагдуулах юм явж байна.

-Шүүх хурлын тов хэзээ гарсан бэ?

-Өчигдөр орой 20 цаг 06 минутад надад мессеж ирсэн. Маргааш 11 цагаас шүүх хурал болно гэж мэдэгдсэн.

Хуваалцах:
error: Content is protected !!