“Харанга” хамтлагт төрийн соёрхол хүртээхээр боллоо

99
0
Хуваалцах:

“Харанга” хамтлагт ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээхээр боллоо

Монголын рок поп хөгжмийн домог “Харанга” хамтлагт Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээхээр боллоо.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу өнөөдөр 11.00 цагт тэдэнд Төрийн соёрхол хүртээнэ.

Өнөө жил “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн.

Мөн тус хамлагийн Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нар Гавьяат цол хүртсэн юм. Тэгснээр “Харанга” хамтлагийн гишүүд бүгд Гавьяат болсон билээ.

Хуваалцах:
error: Content is protected !!