Хумсаа хугалахгүйгээр хурдан ургуулах арга

1093
0
Хуваалцах:


Оливийн тосонд хумсаа дэвтээ

Нимгэн эсвэл хэврэг хумстай бол долоо хоногт 2 удаа 10-15 минут оливийн тосонд хумсаа дэвтээсээр сүүлдээ сардаа нэг удаа болгож болно. Энэ нь их мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд хэврэг,нимгэн хумсаа бэхжүүлэх шилдэг арга юм.Эрдэс бодисоор баялаг хоол ид
Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс бодисоор баялаг хүнсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй. Е витамин нь хумсыг бэхжүүлж нягтруулдаг. Хэрвээ шаардлагатай гэвэл нэмэлтээр хэрэглээрэй.

Хумсандаа иллэг хий
Хумсандаа иллэг хийснээр цусны урсгалыг түргэсгэж сэргээх ба хумсны ургалтыг түргэтгэхэд тусалдаг. Чийгшүүлэгч лосьоноор гарандаа массаж хий


Ус сайн уу
Ус бол бидний эрүүл мэнд болон хумсанд үнэхээр сайн нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Ус сайн ууснаар үс болон хумс хуурайшиж,гэмтэхгүй байх ач холбогдолтой.йхийн зэрэгцээ хумс зөөлрүүлэгч тосыг хэрэглээрэй. Гараа угаасны дараа нэн даруй лосьоноо хэрэглээрэй.
Хэрхэн хумсыг хурдан ургуулах вэ?

Хэрэг болох зүйлс:

Хатаасан алтан товч цэцэг – 1 халбага
Хатаасан алтан цэгцүүхэй – 1 халбага
Даливсын үндэс – 1 халбага
Хатаасан таван салаа – 1 халбага
Ус – 1 литр
Бэлтгэх арга:

Бүх орцыг нэгтгэж, буцалсан усанд хийнэ. Үүнийгээ нэг цаг таглаж тавиарай.
Товлосон цаг болоход савтай цэцэгсийн усаа том саванд сольж хийнэ.
Бэлэн болсон анхилам цэцэгстэй усандаа гараа дүрж, 30 минут байлгаарай. Дараа нь гараа хатааж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Та тус аргыг долоо хоногт 4 удаа хэрэглэж, хумсаа хурдан ургуулахын зэрэгцээ бат бөх болгоорой. Ердөө долоо хоногийн дараа гэхэд үр дүнгээ үзүүлэх болно.

Мөн хумс нь витамин, амин дэм дутагдсан үед хэврэг болж, амархан гэмтдэг байна. Тиймээс хумсаа бат бөх болгохын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, нэмэлт амин дэмийг ч мөн хэрэглээрэй. Хумсанд тустай хэмээгддэг А, Е, С витамин, кальци, иод, зэс зэргийг өндөг, элэг, жимс зэргээс авч, биедээ хуримтлуулж болох юм.

Хуваалцах:
error: Content is protected !!