МАК ажилчиддаа нэг сарын цалинтай чөлөө олгожээ

2715
0
Хуваалцах:

МАК ажилчиддаа нэг сарын цалинтай чөлөө олгожээ

Дэлхий нийтийг хамарсан “Короновирус”-ын гоц халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж ДЭМБ-аас онц байдал зарласан мөн Монгол улсын засгын газраас хилийн онцгой дэглэм тогтоож улс даяар Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг болон олныг  хамарсан арга хэмжээг түр зогсоосонтой холбогдуулан МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд коипанийн ажилчид болон тэдгээрийн гэр бүлийг болзошгүй  халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэг сарын цалинтай амралтыг олголоо.

Манай компани нь нийт 2500 гаруй ажилчинтай бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджөөр 1,5-2,5 сяа төгрөг байдаг билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр өчиглөр буву 2020.02.05-ийх байдлаар короновирусын халдварын 240000 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн амь насаа алджээ.

Харин 2020.02.06 08:00 цагийн байдлаар нийт халдвар авагсдых тоо 28262 болж, нийт 565 хүн нас барсан байна.

Вирусын халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт хоёр хувьтай байгаа ажээ.

Монголын Үндэсний хөрөнгө оруулалттай МАК компани ийх ажилчиддаа цалинтай чөлөө олгосноор тэдний ар гэрийнхэний гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сжргийлэх, өвчин зовиуртай байгаа аав, ээж, хань, үр хүүхэд, ах дүү нараа асран хамгаалах боломжийг нь бүрдүүлж өгч буй нийгмийн хариуцлагын болоод хувь хүнрүүгээ чиглэсэн томоохон шийдвэр юм.

Иймд “МОНГОЛЫН АЛТ” МАК КОМПАНИАС монголын нийт хөдөө аж ахуйн нэгж коипаниудад хандаж монгол улсын засгын газраас гаргасан онцгой хорио цээрийн дэглэмийн хугацаа дуустал амжлчдынхаа эрүүл мэнд, тэдний ар гэрт учирч болзошгүй өвчин зовлон аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт ажилчиддаа цалинтай чөлөө олгохыг уриалж байна.

ИРГЭН ЭРҮҮЛ БОЛ УЛС ЭРҮҮЛ

Хуваалцах:
error: Content is protected !!