Бага насны хоёр хүүхдээ тооноороо гаргаж галаас аварчихаад аав, ээж, эгч нь амиа алджээ

43
0
Хуваалцах:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алджээ.

Айлын гэр шатаж байгаа дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:15 цагт хүлээн авч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очсон байна.

 

Алба хаагчид 12 минут ажиллан, галыг унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн 33 настай эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас баржээ.

Э нь гал гарах үед хүү 12 настай Б, 3 настай охин Б нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх

Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
Гарааш, ил зогсоолд автомашинаа

байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

Хуваалцах:
error: Content is protected !!