Гэрийн даалгавраа хийсэнгүй гэж 10 настай хүүгийнхээ аминд хүрчээ

76
0
Хуваалцах:

Гэрийн даалгавраа хийсэнгүй гэж 10 настай хүүгийнхээ аминд хүрчээ

Гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн шалтгаанаар хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай хүүхдээ аав нь гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр /2020.02.15/ гарчээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдлагын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс тодруулахад “Аав нь хүүгийнхээ амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.

Хэргийн дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач хүүг гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон гэж аав нь мэдүүлээд байна” гэлээ.

Хуваалцах:
error: Content is protected !!