Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэ

83
0
Хуваалцах:

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэ


Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн сайдын сайд Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлт нарт үүрэг өглөө. Ингэхдээ Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн байна. Энэ дагуу Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ 12.00 цагаас хуралдаж, эдгээр асуудлыг шийдвэрлэх юм.

Шинэ коронавирусийн халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Хэдий баяр ёслолын үе таарсан ч Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр буюу шинийн 1-нд хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНСУ-ын чиглэлийн бүх нислэгийн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.
hi

Хуваалцах:
error: Content is protected !!