Ази залууг “Манай улсад чиний коронавирус хэрэггүй” хэмээн гудамжинд зоджээ

82
0
Хуваалцах:

Ази залууг “Манай улсад чиний коронавирус хэрэггүй” хэмээн гудамжинд зоджээ

Сингапурын оюутан коронавирусийн улмаас ялгаварлан гадуурхалтад өртөж бусдад зодуулжээ.

Лондонгийн Их сургуулийн оюутан, 23 настай Жонатан Мок Оксфордын гудамжаар алхаж явтал хэсэг бүлэг нөхөд “Хөөе, коронавирус минь” хэмээн түүн рүү хашхирчээ.

Коронавирусийн дэгдэлтийг зарим нь бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шалтаг болгож байна.

Тэрээр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй ч дөрвөн залуу ирж түүнийг гудамжинд зодон, биед нь гэмтэл учруулаад хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан танхай иргэдийг хайсаар байгаа аж. Жонатан “Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Нэг нь шууд л ирээд нүүрэн дундуур минь дэлсээд авсан. Тэд намайг зодож байхдаа “Манай улсад чиний коронавирус хэрэггүй, аваад зайл” гэж хэлсэн. Тэд намайг арьс өнгөөр ялгарлан зодсон” хэмээн зодуулсны дараах дүр зургаа өөрийн цахим хуудсанд байршуулан бичжээ.

Жонатан Мок тухайн үед амны хаалттай явж байсан ба “Ази хүмүүсийг амны хаалтттай явахад хүмүүс түүнийг өвчтэй гэж буруугаар боддог. Гэтэл үнэндээ өөрсдийгөө хамгаалах гэж амны хаалт зүүдэг юм шүү дээ. Коронавирусийн дэгдэлтийг зарим нь бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шалтаг болгон ашиглаж байна. Сайхан хүмүүстэй, гайхалтай хотод ийм зүйл болсон нь маш харамсалтай” гэжээ.

Одоогоор Их Британи улсад 51 хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Хуваалцах:
error: Content is protected !!