Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай

83
0
Хуваалцах:

ШУУРХАЙ МЭДЭЭ
Монголд гадны иргэнээс коронавирусын халдвар илэрлээ.

03 дугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн халдвар авчээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна.

Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна.

Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч бна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай.

Хуваалцах:
error: Content is protected !!