Л.Мөнхбаясгалан: Монгол хүн болсондоо талархая

273
0
Хуваалцах:

Л.Мөнхбаясгалан: Монгол хүн болсондоо талархая

МОНГОЛ ХҮН БОЛСОНДОО ТАЛАРХАЯ

Одоогоор монголчууд корона тусахгүй байгаа нь бэлчээрийн мал аж ахуйгаар бидэнд хүрч буй малын маханд байх шиг байна. Бид хиймэл биш, зохиомол бүтээмэл биш өөрөө бэлчиж идэшээ олж иддэг малын махыг идэж байгаа.

Бид бусад шиг орлуулагч идэж, тусгай пүнзэнд бордож таргалуулсан малын мах зооглосонгүй. Бид химийн урвалд оруулж зохиомлоор өсгөсөн “өвс ногоо “ таваг тавгаар тамшаалсангүй.

Харин байгалийн чацаргана, нэрс, аньс , айраг тараг, аарцаа ууж хэвшсэн. Пицца, хот дог, кола спрайтаар угжуулж өссөнгүй. Хонины шөлөнд хурган бантан хийж, сүүл хөхөж, аарц, таргаар хүн болжээ. Энэ л бидний дархлаа, энэ л бидний ахуй, энэ л бидний үнэ цэнэ юм байна.

Талын Монголд төрж тараг айраг, ааруул хуруудаар хүн болж, тарган хонины мах идэж, өвөл идэшээ авч, хавар үүцээ задалж аж төрсөн ахуй минь биднийг цар тахалаас аварч байна. Тавган дээр минь ааруул байдагтаа талархая. Орой бүр ингэний хоормог, ямааны аарц ууж байгаадаа баярланам.

Гарч гүйгээд чацаргана олж ирээд чанаад уучихаж байгаадаа бахархая. Бэлчээрийн малын мах хаа сайгүй байгаа энэ л заяандаа багтаж амьдарья. Монгол хүн болсондоо баясан жаргая. Цаана чинь энэ ертөнцийн зон олон бидэн шиг хувь тавиланг бэдрээд ч олж төрөхгүй шүү….

Харин энэ цагаас хойш зөв хоол, турах, залуужих донтой хүмүүст хандаж хатуу бөгөөд үнэнийг өч!!! Бид тэр импортоор орж ирдэг элдэв химийн бодисыг чинь идэж чадахгүй, энэ бол бидний дадал биш гэдгээ хэл!!! Америк барааны дэлгүүрүүдээр хөглөрч байдаг үнэ нь хадсан элдэв чамин үнэтэй барааг нь сургуультай амьтан шиг идэж гүйлдэхээ больцгоо!!!

Тэр франц иргэний идсэн хоолыг хараарай…. КFC, пицца…чаавас!!! Одоо бид Монгол хүн болж төрсөн энэ тэнгэрлэг заяандаа, хөх тэнгэрийн орондоо хэдэн мянганаар малаа маллаж амьдарсан эгэл боргил ахуйдаа, тал нутгийн эрчилсэн хөх салхиндаа , эрс тэрс хатуу хөтүү уур амьсгалдаа, эмийн ургамал халиурсан энэ л тал нутагтаа талархаж бахархаж амьдарцгаая…

Монгол хүн болж төрнө гэдэг сайхан юм даа. Одоо улам хичээцгээе.

Хуваалцах:
error: Content is protected !!