Итали: Нас барагсдын эмгэнэл сонины 10 нүүр дүүргэв

43
0
Хуваалцах:

Итали: Нас барагсдын эмгэнэл сонины 10 нүүр дүүргэв


Итали: Нас барагсдын эмгэнэл сонины 10 нүүр дүүргэв
Итали улс шинэ төрлийн коронавирусийн хоёр дахь том голомт болоод байгаа билээ. Тус улсад цогцос чандарлах газрууд 24 цагаар амралтгүй ажиллаад ч ачааллаа дийлэхээ больжээ. Түүнчлэн сүмүүдэд маш урт дараалал үүсэх болсон байна.

Тэгвэл тус улсын хувьд халдварын тархалт хамгийн өндөр байгаа Бергамо мужийн “L’eco di Bergamo” өдөр тутмын сонингийн нэг дугаарын 10 нүүр нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн захидлаар дүүрчээ.

Тус улсад сүүлийн гурван өдөр дараалан 300 гаруй хүн, нийт 2503 хүн уг халдварын улмаас хорвоог орхисон бол халдвар авсан хүний тоо 31 мянга даваад байна.

News.mn

Хуваалцах:
error: Content is protected !!