Б.Жаргалсайхан:Улс орон хүнд цаг үед иргэдээ хаядаггүй, тэртусмаа өвчтэй зовлонтой үед төр өөрөө очдог юм

70
0
Хуваалцах:

ТӨР ҮҮРГЭЭ БИЁЛҮҮЛЭХ ЁСТОЙ…

Төр яах гэж оршин бий болдог юм бэ, тусгаар тогтнол, хил хязгаар хэнд хэрэгтэй юм бэ. Яагаад иргэд цалин хөлсөөс эхлээд сайн сайхан бүхнийг хүсэн шаарддаг юм бэ Төр засгаасаа. Өвчний голомт тархсан хөгшин Европоос иргэдээ авчирлаа.

Тэдний дунд коронавирусын халдар авсан иргэд зөөвөрлөгдөн ирэв. Бөөн уур уцаар боллоо. Төрийн үндсэн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах, эрх чөлөөтэй байлгах юм. Бусад нь хувь иргэдээс шалтгаална шүү дээ.

Улс орон хүнд цаг үед иргэдээ хаядаггүй, тэртусмаа өвчтэй зовлонтой үед төр өөрөө очдог юм.

Хүүхэд байхаасаа л дайсны талд олзлогдсон ч юм уу бүслэгдсэн (Цэрэг Райныг аварсан нь) цэргүүдийг авардаг кино үзэж Чингис хаан дайны хөлд хаягдсан дайсны хүүг хүртэл энэрдэг түүх уншиж өссөн болохоор Хүрэлсүхийн хийсэн ажлыг поп энэ тэр гэж буруутгаж чадахгүй. Эрүүл мэндийн салбар маань муулуулж загнуулсан ч иргэдийнхээ амь насыг хамгаалж чадна гэдгээ харуулж байна.

Монголчуудын нэр өгсөн Ундраагийн Ууган-Отгон хэмээх франц эр эдгэсэн гэх таатай мэдээ ирлээ. Энэ бол Монголчууд цагаа тулах юм бол чадна, давна гэдгийн том нотолгоо боллоо. Эрүүл мэндийн салбар, сайд Д.Сарангэрэлийн баг үнэхээр сайн ажиллаж байна. Худлаа пялдагадлаа гэсэн ч тоохгүй ээ.

Хуваалцах:
error: Content is protected !!