Хүсэл байгаа цагт бүгдийг ялж, бүтээж болно

61
0
Хуваалцах:

Уншаад урам аваарай үнэхээр сайхан түүх.

Гайхамшигтай түүх байна.Хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаатай. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй. Та юунаас ч хоцроогүй бас юунаас ч түрүүлээгүй. Та улам илүү үзэсгэлэнтэй, улам их хүчтэй БИ-гээ бий болгохын тулд яг одооноос эхэл!

Олон хүнд өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэл, өөрийгөө дайчлах хүч өгөх байх гээд чирээд ирлээ.

ТА ХЭН БОЛОХЫГ ХҮСНЭ ТЭР Л ХҮН БОЛНО

Миний 36, 40, 43 настай авахуулсан зурагнуудаа харьцуулсан байдлаар энд тавьлаа. 36 настайдаа би илүү залуу харагдаж чадаж байна уу? Үгүй байх.

Малайзийн нийслэл Куала-Лампурт 4 сарын сургалтанд би хамрагдаж байхдаа Пенанг хотод байдаг Могойны хийдэд зочилсон юм. Би могойноос хичнээн их айсан ч айдсаа давж зургаа авахуулсан нь энэ. Би амьд могойг өмнө хараагүй, хазуулж үзээгүй байж могой аюултай, аймар гэсэн итгэл үнэмшилтэй байв. Могойг барихад цэл хүйтэн биeтэй, хүнд, эвгүй байсан. Би чичирж айж байсан ч инээмсэглэн зургаа авахуулж чадсан. Ингэж би өөртөө, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийдэггүй байсан шалтгаанаа мэдсэн.

Тэр бол зүгээр айдас гэдгийг ойлгосон. Айдас нь өөртөө итгэлгүй, үнэ цэнээ мэддэггүй байдлаас үүдэлтэй байж. Айдас могой шиг миний биeийг ороож, толгой дээр минь ангалзаж айлгаж байж. Ус үзээгүй байж хормой шууж нэг эрэг дээр би хичнээн удаан зогссон бэ? Би өөртөө шийдвэр гаргасан.

Би хуучнаар амьдрахыг хүсээгүй, би үүнээс илүү амьдрах хувь заяатай гэдгээ зүрх сэтгэлдээ мэдэж байсан. Ингэж би эхлээд ямар ч дасгалжуулагчгүйгээр 4 сарын дотор илүүдэл жин -16 кг хасч чадсан. Асар их тэвчээр гаргаж байснаа санаж байна.

Фитнeст явах санхүүгийн боломж бага байсан тул ажил, гэрийн хооронд өдөр бүр нийт 10 км алхдаг байсан. 7 хоногт нэг удаа усан мацагтай хоолны хатуу дэглэм барьсан. Англи хэл сурах хүчин чармайлтаа нэмж 40 насандаа IELTS шалгалтаа өгч хүссэн оноогоо авсан, Дэлхийн банкны тэтгэлэг авч, дэлхийн топ 10 сургуулийн нэгд мастeрт сурах хүсэл мөрөөдлөө биeлүүлсэн. Би хүссэн хүн рүүгээ явсан, ирсэн. Энэ зам амар байгаагүй.

Хүсэл байгаа цагт бүгдийг ялж, бүтээж болно.

Tsetsegsuren J.Burged

Хуваалцах:
error: Content is protected !!