Л.Мөнхбаясгалан: Бүх зовлон нэгт андуудаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе
Л.Мөнхбаясгалан: Бүх зовлон нэгт андуудаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе
Хууль хяналтын байгууллага үнэнийг уландаа гишгэж , эрх мэдэлтэнүүд үнэнээс зугтаж, албан тушаалтнууд аархаж, үнэн гэдэг өнчин хүүхэд мэт цурхиран уйлахын цагт нөгөө муу сэтгүүлчид нь л хэрэг болдог үе бий.
Тэрнээс наана бол сэтгүүлчдийг багалзуурдаж алахаас ч сийхгүй.
Тийм дээ, бидний нэр төр, бидний амь нас, бидний амьдрал бусдын хувьд юу ч биш, хамгийн үнэгүй зүйл юм.
Тийм дээ, таныг гарт алуулсан ч , таны үгэнд доромжуулсан ч эцсийн мөчид таны л төлөө явж чадах СЭТГҮҮЛЧ мэргэжил минь мандтугай. Сэтгүүлчийн зовлон минь орштугай.
Нууж зангирсан нулимс минь хаттугай. Бүх зовлон нэгт андуудаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.