Загвар өмсөгч Э.Оюунбилэг амаржжээ

29
0
Хуваалцах:

Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарт оролцсон оролцогчид дундаас олны талархлыг хамгийн ихээр хүлээсэн нэгэн бол загвар өмсөгч Э.Оюунбилэг.


Моделиуд дундаас төгс гэж хэлж болохуйц бие галбиртай хэмээгддэг тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Өргөө амаржих газар амаржиж анхныхаа охиныг өлгийдөн авчээ.

Түүний нөхрийг Б.Очхүү гэдэг бөгөөд олон нийт түүнийг зурагчин Piaa хэмээх нэрээр нь андахгүй сайн мэднэ.


Охинтой болсон тухайгаа загвар өмсөгч Э.Оюунбилэг “Талархлын зурвас.
За ёстой зөрж өнгөрсөн таньдаг таньдаггүй хамаагүй хорвоо ертөнц дэх бүхий л эмэгтэйчүүдийг хайрлаж эрхлүүлмээр санагдлаа. Өргөө амаржих газар амаржсан сэтгэгдлээ хэлэхгүй байхын аргагүй талархууштай байсан.

 

Нөхөртэйгөө хамт өрөөнд байж өвдөлт давтамжийг хянаад эмч сувилагч нар 1,2 цаг тутамд хянаж байсан . Өөрөөр төрөх бүхий л арга хэмжээг авч 3-1 минут хүртэл базлалт өгсөн боловч усгүй болоод хүндрэл гарсан тул яаралтай хагалгаагаар төрсөн. Цаг алдалгүй арга хэмжээ авч эцсээ хүртэл хүүхдийг боддог юм билээ . Туршлага арвин Сайн эмч сувилагч нарийн ачаар эрүүл саруул амаржлаа . 29 ний 23.32 минутад хөөрхөн гүнжтэй боллоо . Хяналтад авж өөрийн биеэр байнга үзэж хянасан Оюунтунгалаг эмч эх барин авсан Оюунчимэг эмчдээ ямар их баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй.

 

Мөн хэвтэн эмчлүүлж байхад , хагалгааны үед ажилласан асрагч,сувилагч нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Миний охин гэж бүх хүнтэй харьцдаг нь хамгийн хөөрхөн. Бяцхан ирээдүй нарынхаа төлөө энхийн манаанд нойр хоолгүй зүтгэдэг эгэлгүй эмнэлгийн ажилчдадаа баярлалаа” хэмээсэн байна.

Хуваалцах:
error: Content is protected !!