Жүжигчин Б.Даваажав: Сайн байцгаана уу? Би Монгол улсын иргэнийхээ хувьд өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо

22
0
Хуваалцах:

Сайн байцгаана уу? Би Монгол улсын иргэнийхээ хувьд өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо.


Би 80-н оны хүүхэд , соц нийгмийн сүүлчийн үзэгдэл ,сүүлийн пионерийн гишүүн гэж хэлж болно.
Намайг дөнгөж 10 нас хүрч байхад ардчилсан хувьсгал үүсч бидний байсан нийгэм орвонгоороо эргэсэн .
Хүн болгон ганзагын наймаа хийж хаа сайгүй тохиролцооны дэлгүүрүүд бий болж хүүхдүүд бөөн бөөнөөрөө сургуулиа хаяж байсан.
Харин бидний ээж аавууд юу хийхээ ч мэдэхгүй ёстой л нэг хүний хийж болох бүхнийг хийх гэж оролдож байсан үе!
Тэр үеэс л миний үеийнхэн буюу 80-аад оныхон хэдийгээр 12,13 хан настай байсан ч ээж аавын олж харахгүй хийхээс ичдэг байсан бүхнийг хийж гэр бүлээ тэжээдэг олон хүүхдүүд байсан.
Ундаа зарах нь зарж, гутал тослох нь тослож, нүүрс үүрэх нь үүрж ёстой л юм бүхнийг үзэж байлаа.
Энэ бүхэнд бидний ээж аавууд хичнээн сэтгэл нь зовдог байсан ч өлсөхгүйн тулд бүхнийг нүдээ анин шүдээ зууж удахгүй сайхан цаг ирнэ гэж бодож явсаар нэг л мэдэхэд 30 жил хүлээжээ.
Миний үеийнхэн сайхан цагт амьдарч үзсэн, гэхдээ би өнөөдрийг муухай гэж хэлэх гэсэнгүй, яагаад сайхан цаг байсан бэ гэвэл одоогийн нийгэм шиг ийм олон ядуу хүнгүй, ийм олон өнчрөл, хагацал, худал хуурмаггүй нийгэм байсан юм.
Жишээ нь: манай хөрш аавын минь дарга байх жишээний ямар ч ялгаа байхгүй яг адилхан амьдралтай , харин даргын хүүхдүүд яг л бидэнтэй адилхан сургуульд сурч бидэнтэй адилхан тоглодог тийм л үе байсан юм.
Гэтэл одоо бүх юм хоорондоо улам холдож, дарга нар буюу луйварчид тэнгэрийн амьтад болж, бүх юм нь сайхан, хүүхдүүд нь эрүүл аюулгүй орчинд амьдарцгааж, хүүхдүүд нь улсын зардлаар гадаадад сурч дээрээс нь тэтгэлэг авч байна.
Харин ардууд өр зээл, өдрийн хоолоо бодож хүүхдүүдээ ч анхаарах
завгүй мөлхсөөр.
Бидний аав ээж нар минь ийм нийгмийн төлөө энэ ардчилалыг хүссэн гэж үү?
Бид ийм нийгэмд үр хүүхдээ үлдээхгүйн төлөө эх орондоо эзэн нь болж нийгмээ цэвэрлэх хэрэгтэй, энийг миний үеийнхэн буюу 80-аад оны залуучууд хийнэ гэдэгт би итгэж байна.
Яагаад вэ гэвэл бид одоо хүүхэд биш, бид өнөө маргаашийн хоолоо биш харин ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө зоригтой хөдлөх хүч гэдэгт би итгэж байна. Өнөөдөрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг дээ.
Эгнэгт эрхэмлэж яваарай гэж эх орон, тусгаар тогтнолыг өвөг дээдсүүд минь бидэнд гэрээслэж үлдээсэн.
Хөдөө нутаг минь хүнгүй болж байна
Хүлгийн минь нуруу эзэнгүй болж байна
Мөөгөн гэрүүд минь цөөрөөд байна
Мөрөн голууд минь татарч байна
Уул толгодыг минь ухаж байна
Удам судрыг минь доромжилж байна
Удган сахиус минь уйлж байна
Урд зүгийн салхи нөмөрч байна
Эрийн хийморь сархадын шилэнд орж байна
Энхрий охид минь харийн дэвсгэр болж байна
Элгэн нутаг минь нулимсандаа хахаж байна
Эцэг өвгөдийн минь сүнс өндөлзөж байна
Хөх тэнгэр минь хилэгнэж байна
Хөрст шороо минь аврал эрж байна
Хүн бүхэн хувиа л бодож байна
Хүүхэд залуус минь хүний нутагт байна
Эх хэл минь гадны хэлд бөхийж байна
Ирээдүй минь харийн соёлд уусаж байна
Эзэнгүй мэт энэ Монгол самуурч байна
Ээ халаг бид өөрсдийгөө л мөхөөж байна
Монголоос Монгол хүнийг хайж байна
Монголоос Монголыг хайж байна
МОНГОЛ ХҮН ТА ЮУ БОДОЖ БАЙНА
МОНГОЛ ХҮН ТА ХААНА БАЙНА.
Сонгуульд нэр дэвшихэд мөнгө авдагаа болих хэрэгтэй гэж бодож байна.
Хүн шалдан төрөөд шалдан үхдэг гэдэгийг мэддэггүй ханаж цадахаа байцан сувидаг бузар луйварчид,
Өөрсдөө нэр дэвшихэд хэдэн зуун сая гэж тогтоочоод бузар бохир мөнгөөрөө нэр дэвшиж ард түмнийг басамжлан доромжилж байдгаа боль!
Тэгээд дандаа бузар луйварчид нэр дэвшинэ.
Яг үнэндээ сонгочих хүн нэг ч дэвшдэггүй Үнэхээр Эх орноо, ард түмнээ, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй залуус яаж тэр мөнгийг олох юм бэ? Шудрага хүмүүс цалингаа амьдралдаа зарцуулдаг.
Тэхээр энэ Муур багшийн үлгэрээ одоо зогсоо! Сонгууль дөхөхөөр худлаа ажил хийсэн хэн ч танихгүй хүний зурагтай 4-н жилийн ажилийн тайлан, хийж бүтээсэн зүйл энэ тэр гэж худлаа худлаа сонин сэтгүүл тараадагаа одоо болио!
Хэн ч тэрийг үзэхгүй, харахгүй, итгэхгүй, хууртахгүй!!! Харин тэр мөнгөө сошил мэдээлэл хөгжсөн энэ үед 2, 3-н ядарсан айл өрхөд зарцуулвал өөрсдөд чинь буян болох байх! Хүн харах байх…
Эцэст нь хэлэхэд хуулийн цоорхой гаргаад идээд сурцан хүн идсээр л дуусна.
Баас хатсан ч үмхийгээ тавьдаггүй гэдэг үг байдаг.
Тэгээд одоо улс төрд байгаа нэг ч хүнийг дахиж битгий гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж уриалж байна.
Мянга сонгож үзсэн тэд санахгүй!
Нэг татгалзаад үз тэд мартахгүй!!!
Монгол Улсын Ирээдүй Таны Гарт Байна! Залуучуудаа сайхан ирээдүйн төлөө сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна!!!
ТӨРӨӨ ГЭСЭН ЭР ХҮН
ҮРЭЭ ГЭСЭН ЭХ ХҮНИЙГ ЗОГСООЖ ДИЙЛДЭГГҮЙ!!!
Төрд шургалсан бузар луйварчдыг
Тэнгэр ниргэвэл ниргэсэн шиг ниргэ!!!
Уушгиныхаа гурван судсыг тасартал бахирья!
Улаан залаатай Монгол хүн шүү би !!!

Хуваалцах:
error: Content is protected !!