Хүүхдүүд нь сурах бичиггүй жил болж байхад гишүүд нь ажлын тайлан нэртэй НОМ хэвлэхээс ичээч

146
0
Хуваалцах:

Хүүхдүүд нь сурах бичиггүй жил болж байхад гишүүд нь ажлын тайлан нэртэй НОМ хэвлэхээс ичээч!!!!

Сүүдэр шийгээ хэдэн өнгөөр татуулж, өөрийгөө өвч магтаж, хурал цуглаанд худал үнэн бурснаа тоочсон энэ СЭТГҮҮЛ хэнд хэрэгтэй юм бэ?
Дүр эсгэсэн фото эвлүүлэг, татвар төлөгчдийн мөнгөөр хадсан ганц хадаас ч байсан өөртөө нааж, ажил хийснээ сайрхах чинь үнэндээ юу ч хийгээгүйг чинь л батлаад байна. Хөдөлмөрлөсөн хүнд ийм цаг зав, илүү зүйлд хөрөнгө зарах бодол байдаггүй юм аа. Та 4 жил их хуралд суугаад юу шийдэв?

1. Монгол улс яагаад санхүүгийн удирдлагаа алдан, эдийн засаг дампуурч, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдав?

2. Яагаад дэлхийд мөнгө угаасан гэмт хэргээр шившиглэгдэж, саарал, хар жагсаалтад оров?

3 Яагаад монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларт хүрч, Монгол улсын иргэн бүр гадаадад 20 сая төгрөгийн өртэй болов? МАН улсаа өрнөөс гаргана гэж амласан чинь хаана байна вэ?

4. Улсын төсөв тасрах нь тодорхой, ирэх 10 сард төсвийн цалингаа тавьж дийлэхгүй болчихоод байхад яагаад сонгуулийн өмнө 100,000- аар тарааж, санал авахыг санаархав?

5. Ирэх онуудад дарах 1 тэрбум ам долларын өрийг ямар мөнгөөрөө хэнийг, хаанаас төл гээд төсвийн мөнгөар тус бүртээ 76 сэтгүүл хэвлүүлж мөнгө зарна вэ? Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учирч байгааг ойлгож байна уу?

6. Төрд бүлэглэлийн хулгай нүүрлэснийг ждү, концесс, тендэр, 60 тэрбум, оюутолгой, тавантолгойн гэрээ…. хангалттай харууллаа. Хэнд ч хариуцлага тооцохгүйн шалтгаан нь та хамтдаа хулгайлсных уу?

7. Та нар төрөөс хулгай хийхийг үлгэрлэсэн учраас дараагийн луйварчид төрийг ямар ч хамаагүй үнээр худалдаж авахаар дайрч буйд ямар дүгнэлт хийж байна вэ?

Ядаж энэ асуултад ил тод шударгаар хариулчих.

Хоржоонтой нь тэд энэ үнэтэй сэтгүүлээ намын генсек Д.Амарбаясгалангийн хувийн “ Соёмбо” хэвлэх үйлдвэрээр хэвлүүлж,тал засдаг юм гэв үү!!!

Хэр олон хуудастай сэтгүүл хэвлүүлснээрээ хэн нь илүү тэнэгээ гайхуулах уралдаан зарласан гэлтэй. Одоогоор 100 хуудастай номоор алтны магнат эгч манлайлж яваа гэсэн шүү.

Зурагт, интернэт …. бараг индүү залгахаас та нарыг гараад ирэх вий гэж халширч байхад наад сэтгүүлийг чинь тоож сөхөх хүн олдохгүй. Үүний оронд сурах бичиг, эсвэл өлсөж буй хүүхдүүдэд аяга хоол аваад өгсөн нь дээр. Үнэтэй сэтгүүл чинь шууд хогийн бункерт л шиднэ. Худлаа гэвэл тойргийнхоо хогийн цэгийг нэг эргэчихээрэй.Өөрийн чинь зурагтай сэтгүүл дээр өт батгана л шавж байх вий.

Ядаж гал ч ноцоож болохгүй энэ шохойтой, гялгар цаасыг чинь шингээх гэж эцэстээ байгаль эх л зовж, туйлдах байх даа. Байгалиа хамгаалж чаддаггүй юм гэхэд битгий хорлож хог нэмээч. Та нарыг мөнгө, эрх мэдлээс өөр зүйл бодох сэхээгүй тэнэг төрүүлсэн нь бурханы ШИЙТГЭЛ юм даа. Бурхан шийтгэчихсэн байхад ндээрээс нь нэмж бид гэсгээгээд ч яалтай. Ядаж мэдрэмжээ хөгжүүлээч!!!!

Сэтгүүлч Б.Отгон

Хуваалцах:
error: Content is protected !!