Исгэлэн жимс “Кивинүүд” ба Мөнхийн залуу “3 охин”

5
0
Хуваалцах:

Исгэлэн жимс “Кивинүүд” ба Мөнхийн залуу “3 охин”

Исгэлэн жимс “Кивинүүд”

2004 онд анх Киви хамтлаг өөрсдийн Хонгор минь гэх дууг гарган одоогоор бол debut-ээ хийж байсан юм.

Түүний дараа Болдоггүй шүү, Hotline, Улаан даашинз, Намайг эзэмдэх чиний сэтгэл, Ганц шөнө биш, Чамд амжилт хүсье, Babaraba зэрэг маш олон хит дуунуудыг мөн гаргаж байсан.

16 жилийн хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөлт орж байсан нь хамтлагийн гишүүн Энхзол хамтлагаасаа гарсны дараа бидний сайн мэдэх “Яг Түүн Шиг” шоуны шилдэг оролцогч дуучин Халиун, дараа нь мөн дуучин Солонго, түүний дараа буюу одоогийн бүрэлдэхүүнд байдаг дуучин Аги буюу Алтанцэцэг байдаг.

Тэгвэл Киви хамтлаг Ука Намуунаа Аги гэсэн бүрэлдэхүүнтэй маш олон уран бүтээл туурвисан билээ. Харин сүүлийн 3 4 жилийн хугацаанд Киви хамтлаг түр завсарласан.

Тэд одоо:

Хамтлагийн Ахлагч Ука бие даасан олон    уран бүтээлүүдээ  ар араас нь ургуулан гаргаж үзэгчдийнхээ сонор мэлмийг мялаан  тэрхүү уран бүтээлүүд нь бүгд хит болсон байдаг.

Дайчин хөдөлмөрч УКА Уран бүтээлүүдээ гарагахын зэрэгцээ   2 хөөрхөн хүүгийн ээж болсныг үзэгч  фэнүүд нь андахгүй билээ

 

Мөн Ука “Монгол Телевиз”-с явуулдаг Voice of Mongolia шоуны эрхэм хүндтэй шүүгчээр 2 улирал ажилласан  бөгөөд шоуны  анхны  улирлын ялагч UkeTeam-с шалгарсанг бид бүгд мэдэх билээ.

Тэгвэл Ц. Намуунаа уран бүтээлээ түр холдсон бөгөөд энэ хугацаанд ээж болоод амжсан бөгөөд уран бүтээлдээ эргэн ороод байгаа.

Авъяаслаг бүсгүйн   төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн бөгөөд хамтлагийн охид нь хүрэлцэн очжээ.

Харин Агий   сошиал ертөнцөөс хол чимээгүйхэн амьдардаг нэгэн билээ

Б.Халиунаа 3 хүүгийн ээж болсонг бүгд мэдэх билээ  мөн  өнгөрсөн жил Боловсол телевизийн явуулдаг  “Яг түүн шиг шоу”-д  авъяастайгаа дахин  батлаж  амжилттай оролцож шилдэг оролцогдчдын нэг болсон  билээ.  Мөн  л  урлагаа тайзаа орхилгүй яваа нэгэн.

Тэгвэл  өнгөрсөн жилээс  Ука,  Намуунаа хоёр экс  гишүүн Халиунаатайгаа хамтран дуулах болсон нь Киви хамтлагын  шүтэн бишрэгчдэд нь маш их таалагдах байгаа гэнэ.

 

Сүүлд  “Киви хамтлаг” Монгол телевизийн   “Voice of mongolia” шоуны тайзанд уригдаж  “Араас чинь тэврэлгүй явууллаа” уран бүтээлээрээ ая дуугаа өргөн барьж  фэнүүддээ блэг барьсан юм.

 

“Мөнхийн залуу 3 охин”

3 Охин” хамтлаг анх 1998 онд “Ирээдүйн одод” өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн. 2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Г. Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог “З Охин” нэртэйгээр гарч байжээ.

Тэд одоо:

“3 охин” хамтлагийн гишүүд сүүлийн 2 жилийн хугацаанд тус тусын бие даасан уран бүтээлүүдээ туурвих болсон бөгөөд тэд хамгийн сүүлд хамтлагаараа “Хайр хэвээр” дуугаа гаргаж байсан.

Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомогоо гаргаж,  цомгийн шинэ дуу  болох  “Би чиний хайртай бүсгүй” дуугаа сонсогчдодоо хүргээд амжсан бөгөөд дууныхаа видео клипийг олны хүртээл болгосон.

Дуучин Г.Анхмаа “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс гадна цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан нэгэн. Тэрбээр “Сая километр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Үүр цайгаасай”, “Учрал” зэрэг уран сайхны кинонд тоглосноороо чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.

 

Тус хамтлагийн  дуучин Х.Ану нууцлаг, хувийн амьдралаа тэр бүр сошиалаар дэлгэдэггүй нэгэн.

Тэрээр сүүлд бие даасан уран бүтээл болох Өвлийн үлгэр гэх дуугаа гаргасан бөгөөд мөн  “Freezone” хамтлагын “Бороотой зуны дурсам дууг коверлон дуулсан нь үзэгч фэнүүдэд нь маш их таалагдсан гэдэг.

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бүсгүйн  ээж болсон нь хамгийн том уран бүтээл нь юм.

Хамтлагын ахлагч Д.Солонго

Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм. Түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичдэг.

Хэсэг хугацаанд нам гүм байсан бүсгүй маань өнгөрсөн онд өөрийн соло уран бүтээлээ цацаж, урлагтаа эргэн ирсэн. Түүний гадаад төрх улам үзэсгэлэнтэй, стиль имиж улам гоё болсон талаар хүмүүс ярьсаар байна.

Тэгвэл тэд сая “3 охин”  хамтлагаараа “Монгол Телевиз”-ийн  “Voice of Mongolia” шоуны тайзан дээр уригдан “Охин тэнгэр” хэмээх дуугаараа ая дуу өргөн  тайзнаа гарч ирсэн билээ.

Ямартай ч монголын рок попыг Энэ 2 охидын  хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

Исгэлэн жимс “Кивинүүд” болон Мөнхийн залуу  “3 охин”хамтлагийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийн сүүлийн үеийн  фото  зургуудаас хүргэлээ.

 

 

 

 

Хуваалцах:
error: Content is protected !!