Я.Буянжаргал: ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй эх өнөө өглөө амаржиж, охинтой боллоо

2
0
Хуваалцах:

Я.Буянжаргал: ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй эх өнөө өглөө амаржиж, охинтой боллоо

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.

29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.

COVID-19 нь эдгэрсэн ч төрөх дөхсөн тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өнөө өглөө амаржиж, 3.8 кг жинтэй охинтой боллоо. Эх, нярайн бие сайн байна.

Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай хоёр жирэмсэн эх эмчлүүлж байна.

Хуваалцах:
error: Content is protected !!