Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг чөлөөлнө

3
0
Хуваалцах:

 

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг чөлөөлнө
УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулиар Засаг дарга парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдолд төрийн албыг хавсран гүйцэтгэх боломжгүй тул УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдөх болж буй юм.

Иймээс Ерөнхий сайдын шийдвэрээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар чөлөөлөгдөнө. Харин нийслэлийн Засаг даргын тушаалаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир чөлөөлөгдөх болж буй юм.

УИХ-аас баталсан орон нутгийн сонгуулийн тухай хуулиар ирэх аравдугаар сар хүртэл одоогийн аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын Засаг дарга батламжлах юм.

Хуваалцах:
error: Content is protected !!